8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Эрдэнэчулуун: Ресторануудын хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчин илэрсэн

2019-01-15 11:04:00

Булган, Төв, Орхон зэрэг аймгуудад гахайн мялзан өвчин хурдацтай  тархаж байгаа талаар эх сурвалжаас мэдээлж байна. Мөн нийслэлийн зарим дүүргээс ирүүлсэн дээжинд хийсэн шинжилгээгээр гахайн мялзан өвчний вирусын генийн өвөрмөц хэсэг илэрсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс ирүүлсэн дээжинд гахайн амталсан мах болон хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчний вирусын генийн өвөрмөц хэсэг илэрсэн байна.

Энэ талаар НМХГ-ын даргын дарга Л.Эрдэнэчулуун "Азийн орнуудаас орж ирж буй гахайн мялзан өвчин манай улсын махан бүтээгдэхүүнээс илэрсэн. Улаанбаатар хотод гахайн мах, гахайн өөх импортлогч 10 аж ахуй нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгж  дөрвөн цэгт импортоор орж ирсэн гахайн өөх, махыг  түгээдэг.  Гахайн мялзан өвчтэй холбоотойгоор нийт 74 цэгээс 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНК, шинж тэмдэг илрээрээд байна.

Ресторануудын хоолны үлдэгдлээс илэрсэн. Импортлогч 10 аж ахуй нэгжүүдийн гахайн махны дээжүүдийг  авч, түгээдэг 74 цэгт нь хориглох хязгаарлалтыг тавьж байна.

Үүнээс цааш худалдааны байгууллага, хоол үйлдвэрийн газруудад хориглох арга хэмжээ авч  байгаа.  

Мялзан өвчин нь амьсгалын зам, бохир хувцсаар дамжин гахайд халдварладаг юм байна. Тиймээс хүнээр дамжин малд тархах бүрэн боломжтой. Уг вирусийг хүн тээснээр ямар нэг өвчлөлд хүрэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллага хэлсэн” гэв.

Дэлгэрэнгүйг ШУУД бичлэгээс үзнэ үү. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл