8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сарангэрэл: Хүүхдээ харж байгаа эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ

2019-01-15 11:25:00

Өнөөдөр улсын онцгой комисс хуралдав. Хуралдаанаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Нийслэл хотын хэмжээнд 977 хүүхдийн ор бэлтгэсэн. Өнгөрсөн долоо хоногт 723 хүүхэд нэмэгдлээ. Орны ачаалал нэмэгдлээ. Хэтрэлт 73 хувьтай байлаа. Энэ долоо хоногт харьцангуй аядуу эхэлж байна. Орны хэтрэлт 52.3 хувьтай байгаа. Гурван жилийн өмнө эмнэлгийн коридорт авсан зургийг соошл орчинд их явж байна. Эмнэлгийн коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлээгүй. Өмнөх жилүүдээс харьцуулвал эвхдэг оронд авч байна. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Гэхдээ нэгэнт хүүхэд өвдсөн, ор байхгүй учраас гал унтраасан маягаар хүүхдээ авч байна. Эмчийн өрөө, сувилагчийн өрөө, сургалтын өрөө бүгдийг чөлөөлсөн.

Өдөр шөнөгүй босоогоор, маш их стресс дунд ажиллаж байгаа эмч нарыг бас ойлгох ёстой байх. Эмч нарын хэлж буйгаар нэгдүгээр сарын 02-07-ны өдрүүдэд ханиад томууны өвчлөл маш их нэмэгдсэн. Энэ нь эмч нарын хэлж буйгаар эцэг эхчүүд шинэ оны үеэр хүүхдүүдээ гадуур авч гарсан, мөн дааруулсан, олон хүнтэй газраар дагуулж явснаас болсон гэж үзэж байгаа. Хүн амын дунд таван төрлийн вирус эргэлдэж байна. Үндсэндээ амьсгалын дээд болон доод замыг гэмтээдэг вирус.

Өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдааны үеэр хүүхэд нь ханиад, хатгаа, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Эрүүл мэндийн яамны зүгээр гаргасан. Энэ асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэсэн юм.

Дэлгэрэнгүйг ШУУД мэдээллээс үзнэ үү. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ene neg teneg awgai yugaa hiigeel soliorood ywdiin bol emnelegtee or awaachee ogtsoruul taarna
2019/01/16 103.10.21.112
  • Recent
  • Most Read
  • Most Comment