Хоёрдугаар сарын 28-ны ням гарагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 35 жолоочийг Замын цагдаагийн алба хаагчид саатуулжээ. ЗЦГ-т өчигдөр нийт 162 дуудлага ирснээс 111 нь ослын холбогдолтой дуудлага ирсэн байна. Баянзүрх дүүргээс хамгийн их буюу 42, Чингэлтэй дүүрэг хамгийн бага буюу 15 дуудлага хүлээн авчээ. Ослын улмаас гурван хүн гэмтсэн гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
35 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ
2016-02-29 12:42:00