8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхнэрээ удаа дараа зодсон гэх жүжигчин Р.Адьяад шүүхээс торгуулийн арга хэмжээ авчээ

2019-01-15 14:41:24

Жүжигчин Р.Адьяаг эхнэрээ удаа дараа зодсон гэх өнгөрсөн оны 3-р сард тарж байсан билээ. Харин тус хэрэгтэй холбоотой шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөсөн бөгөөд түүнийг гэм буруутайд тооцон шүүхээс  ял оногдуулсан байна. 

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйл Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 11.7 дугаар зүйл Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд байнга хүч хэрэглэх гэсэн зүйл ангиар тус тус яллан гурван сар зорчих эрхийг хязгаарлах, 1000 нэгж буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
huuchin ehneree bas dandaa zoddog bsn yur ni joohon medrel nuhur sh de
2019/01/16 103.10.21.112
Зочин
Одоо тэгээд энэ шийтгэл хүртээд энэ хүн дахиж зодохгүй гэсэн баталгаа болох уу
2019/01/15 103.212.116.226