8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлжээ

2019-01-15 14:54:20

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж  олонхийн саналаар НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр болжээ.НИТХ-ын одоогийн даргаар С.Амарсайхан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр Хотын даргад нэр дэвшсэн тул ийнхүү түүний оронд Р.Дагвыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлээд байгаа аж. 

Өмнө нь Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжсэн юм байна. Ингэснээр маргааш товлогдоод буй НИТХ-аар хотын дарга болон НИТХ-ын даргын томилгоог хэлэлцэхээр болоод байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл