8o
Улаанбаатар хот
mobile menu

Тээврийн хэрэгслийн ачаа тээшийг шалгаж байна

2019-01-16 11:35:11

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээг хоёр дахь долоо хоногтоо зохион байгуулж байна.

Энэ хүрээнд малын хулгай, хулгайн эд зүйл ихсэж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгаас нийслэлийг зорин ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшийг шалгаж байна. Хяналт, шалгалтаар иргэн Б-н автомашины хучлагыг хулгайлан тээвэрлэж байсан, мөн бичиг баримтгүй Тоз-8 галт зэвсэг тээвэрлэж явсан зэрэг хэрэг, зөрчлүүдийг илрүүлэн холбогдох илрүүлжээ.

Шалгалтын ажиллагааг нийслэлийн төв болон алслагдсан гудамж зам, орон нутгийн болон улсын чанартай автозамуудад дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.     

Түүнчлэн гудамж замын хяналтаар хөдөлгөөнд оролцогчид хүүхдийг буруу тээвэрлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг зөрчил түгээмэл илэрч байгаа тул замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл