8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Чинзориг: Ирэх сараас тэтгэврийн доод хэмжээг 30,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

2019-01-16 11:52:00

Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг  мэдээлэл хийж байна. Тэрбээр "2019 оны төсөвт Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зориулан 267 тэрбумын эх үүсвэрийг тусгуулсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.  Цалин нэмэгдүүлэхэд эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байгаа.  191,000 төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэгдүүлнэ. Багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагч нарын цалинг өмнөх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн найман хувиар нэмэгдүүлсэн.

Энэ үед цалингаа нэмэгдүүлж чадаагүй 17.2 мянган албан хаагчийн цалинг 16 хувиар нэмэгдүүлж байна. Ингэж цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч байна.  2018 онд төрийн албан хаагчдын дундаж цалин 804 мянга байсан бол цалин нэмэгдүүлснээр 2019 онд дундаж цалин 916 мянга болно.

Нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байна. Улсын төсөвт 107.5 тэрбум төгрөгийг НДС-гаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд тусгасан. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянгаар нэмэгдүүлэн 310 мянган төгрөг болгоно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянган төгрөг байгааг 270 мянгад хүргэн нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянга болно. 

Халамжийн тэтгэвэр нь амьжиргааны түвшнээс доогуур байх нь зохимжгүй гэж үзээд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу халамжийн тэтгэврийг 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөг болголоо. Энэ бүх цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд 400 тэрум төгрөг шаардлагатай.  Энэ мөнийг 2019 он төсөвт суулгачихсан" гэв.

 Мэдээллийн дэлгэрэнгүйг ШУУД бичлэгээс үзнэ үү.  

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард иргэд
Тэтгэвэр, цалинг энэ сард 25-наас наана тавих арга хэмжээ авна уу. Тулчихаад байна шдээ!!!
2019/01/22 66.181.176.178
зочин
Үнэн л яриж бгаа байхад аа.арай арай нүүр ни шир болчихсон новшнууд шүү.сүүлдээ нэр хүндгүй болчихсон новшнуудад итгэх итгэл алдарсаан
2019/01/19 103.212.119.152