8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн нэгдүгээр эмнэлэгт гэнэтийн шалгалт хийжээ

2019-01-16 13:00:00

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдүгээр эмнэлэгт гэнэтийн шалгалт хийж, бодит байдалтай танилцав. Томуугийн өвчлөл эрс их байгаа энэ үед эмнэлгийн удирдлагууд Засаг даргад өдөр бүр тайлан мэдээ хүргүүлдэг ч бодит байдалтай биечлэн танилцах, энэ тухайгаа урьдчилан мэдэгдээгүй очсон нь хүүхдийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ, орны хүрэлцээ зэргийг өөрийн биеэр шалгахаар ирсэн тухайгаа Засаг дарга С.Одонтуяа хэллээ.

Баянгол дүүрэг хүүхдийн хоёр эмнэлэгтэй бөгөөд яаралтай тусламжийн үед 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм. Өчигдөр оройны /2019.01.15/ байдлаар дүүргийн нэгдүгээр эмнэлэгт 200 хүүхэд эмчлүүлж байв. Шинэ жилийн дараах хэдэн өдөр томуугийн өвчлөлөөр өвдсөн хүүхдийн тоо 330 хүрч, их ачаалалтай байсан. Харин одоо хэвийн байдалдаа шилжиж байна хэмээн хүүхдийн эмнэлгийн эмч Б.Болормаа хэллээ. Мөн тэрээр 24 цагийн хүүхдийн амбулатори ажиллаж байгаа. Энэ нь Нийслэлийн хэмжээнд дээрх цагаар ажиллаж байгаа цорын ганц амбулатор гэдгийг хэлж байлаа.

Томуугийн өвчлөл ихэсч дүүргүүдийн эмнэлэг ачаалал ихтэй коридорт хүүхдүүдээ хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл их байгаа ч Баянгол дүүргийн хувьд тийм зүйл байхгүй байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл