8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Хүрэлсүх: Талийгаач Т.Гомбосүрэн 60 тэрбумын хэрэгтэй холбоогүй

2019-01-16 15:01:38

Зам Тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч байгаа талаар мэдээлсэн байдаг. Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг 2019.01.01-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. 

Энэ талаар талийгаач Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа“Р.Төмөрхуяг гуай хүүгээ алдсанаас хойш сэтгэл санааны гүн хямралд орж, ходоодны хорт хавдар өвчнөөр шаналсаар бурхны оронд одлоо. Тэрбээр хүүгийнхээ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө сэтгэл зовниж байсан.  Т.Гомбосүрэн агсныг 60 тэрбумтай холбоотой, албан өрөөндөө их хэмжээний бэлэн мөнгө тоолж байгаа гэх утгатай бичлэгийг сошиалд тараасан нь сэтгэл санаанд нь маш хүндээр туссан. Б.Махбалын ялыг хөнгөлүүлэхийн төлөө нөлөө бүхий улс төрийн бүлэглэл хэвлэл, мэдээлэл, мөнгөний хүчээр далайцтай дайрч байна. Бичлэг дээр гарч байгаа өрөө нь талийгаачийг 2015 онд өмгөөлөгчөөр ажиллаж байх үед оффист нь хийгдсэн бичлэг байдаг. Энэ  нууц биш ил бичлэг. Хоёр компанийн хооронд хийгдсэн бизнесийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ хэлцлийг өмгөөлөгчийн хувиар зөвлөгөө өгч түүний дэргэд талууд мөнгө төгрөгөө хүлээлцсэн үйл явдал. Талийгаачид ямар нэгэн уул уурхайн лиценз байгаагүй. Зарсан зүйлгүй. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

Тэрбээр мөн бичлэгт гарах өрөө нь Зам тээврийн яамны өрөө биш, талийгаачийг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаатай нь холбогдолгүй гэдгийг Зам тээврийн яамны албаны эх сурвалж баталсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Атүтынхөн бол бүгд жаран тэрбумтангууд c зөвшөөрлөөр гэхэд баяжина атг атүт -г сайн шалгамаар байгаа юм даа
2019/02/18 202.9.42.124
иргэн
Талийгаач шудраг залуу байсан учир 60 тэр бумынханы нэг алуурчин Махгал үгэндээ оруулаж өөртөөн элсүүлэж луйвар хийлгэж чадахгүй болоод маш их дургүйцэж амь насанд нь хүрсэн юм биш үү
2019/02/12 103.10.23.74
ард түмэн
ээж нь 100 сөя төгрөг хүнээс зээлэх гээд манай хүүхэд нэг яамны том газрын дарга болох гэж бга 100 сөя зээлүүлээч гээд явж бсан гээ биз дэ тэхээр угаасаа 60 тэрбумын нэг нэгж л бсан бна ш дээ юу тарин
2019/01/21 66.181.190.154
Zochin
Ter aluurchin chin alban tushaalyan naimaagaar, 60 terbumyn hergeer alban tushaald orson aluzrchin. M. Enkhbold herved eronhijlogch bolson bol, mongolyn buh gajgui alban tushaald aluurchin, hulgaich,
2019/01/16 87.123.194.214
зочин
Махбал гэгч нь жинхэнэ 60 тэрбумын бүтээгдэхүүн бус уу?
2019/01/16 43.242.243.102