8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Бат-Эрдэнэ: Аймгийн хэмжээнд мялзан өвчнөөр өвчилсөн 4 гахайг устгалд оруулсан

2019-01-17 09:00:00

Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрсэн билээ.  Дундговь аймагт гарсан гахайн мялзан өвчний талаар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

Гахайн мялзан өвчин гарсантай холбогдууллан Дундговь аймайг хорио цээрийн ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Энэ сарын 12-ны өдөр мал эмнэлгийн газарт хоёр гахай үхсэн гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу мал эмнэлгийн баг үхсэн гахайнаас дээж авч улсийн төв лаборторид шинжлүүлсэн.  Төв лаборторийн хариу тухайн өдрийн орой гарсан. Шинжилгээгээр вирусийн гаралтай Африкийн гахайн мялзан өвчнөөр үхсэн болох нь тогтоогдсон.

Энэ дуудлага нь аймгийн төвөөс баруун урагш 5 км зайд гахайн фермер ажлуулдаг н.Галсандорж гэдэг айлаас ирсэн.  н.Галсандоржийнх 45 гахайтай. Хоёр гахай  энэ өвчнөөр үхсэн. Хоёр гахай өвчилсөн шинж тэмдэгтэй байсан.  Эдгээр гахайг устгалд оруулж, бусдыг нь тусгаарлах ажил хийж байна.

Мөн аймгийн төв буюу Сайнцагаан сумын онцгой комисс хуралдаж хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Аймгийн төвийн дэлгүүр, үйлчилгээний төвүүдэд борлуулагдаж байгаа гахайн мах, махан бүтээгдэхүүнийг лацдаж, худалдаан гаргахгүй байх, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулдаг цайны газруудад энэ төрлийн хоол хүнсээр иргэдэд  үйлчлэх байх чиглэл үүрэг өгсөн.

-Гахайн мялзан өвчин хүнд халдсан тохиолдол аймгийн хувьд гарсан уу?

-Хүнд халсан тохиолдол одоогоор манай аймагт илрээгүй байна. Энэ халдварт  өвчин гахайнаас гахайнд халдварладаг. Гахайнаас хүнд, гахайнаас бусад төрлийн амьтдад халдварладаггүй гэсэн шинжлэх ухаанд байдаг юм билээ.

-Танай аймагт хэчнээн гахайн фермер үйл ажиллагаа явуулж байна вэ?

ймгийн төвийн ойролцоо 40-50 иргэн гахайн аж ахуй эрхэлж байна. Гахайн мялзан өвчний голомт болон шинж тэмдэг илэрсэн нь зөвхөн н.Галсандоржийнх байна.

-Дундговь аймгийн хувьд өвөлжилт хэр болж байна вэ. Саяхан явагдсан мал тооллогоор хэчнээн мал тоолууллаад байна вэ?  

-Энэ өвөл цас бага уналаа. Баруун талын 4 сумын эс тооцвол цас бараг ороогүй. Өвөлжилт сайхан болж байна. Мал боломжийн хэмжээнд тарга, тэвээргэ авсан. Энэ жилийн оны эцсийн тооллогоор 3 сая 825900 толгой мал тоологдсон.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл