8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Эрдэнэжамъян: М.Энхболд 60 тэрбумын хэргийг өөгшүүлсэндээ огцрох ёстой

2019-01-17 11:48:00

 Хуульч Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр  "Одоогоос хоёр жил гаруйн өмнө би 60 тэрбумын гэх хэргийн бичлэгийг олон нийтэд цацсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдгийг өнөөдөр харж байна. Эхэндээ уг хэргийг үгүйсгэж байсан ч одоо МАН бүх шатандаа хүлээн зөвшөөрөөд байгаа. 60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор ХУД-ийн Иргэний хэргийн шүүх надад хэрэг үүсгээд намайг худлаа ярьсан, хүн гүтгэсэн гэх шийдвэр гаргаж байсан.

Би өнөөдөр 60 тэрбумын хэргийн талаар зарим нэг материалыг хүргэх гэж байна. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хамт сууж байгаад хийсэн танилцуулга байгаа. Энд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох талаар excel файл байдаг. Файлд ААН-үүдээс хандив авахаас гадна 20 гаруй мянган төрийн албан хаагчийн ажлын байрыг сонгуулийн дараа арилжих төлөвлөгөө бий. Энэ систем бүрэн хэрэгжсэн гэдгийг сонгуулийн дараа ажилгүй болоод шүүхээр маргалдаж байгаа хэргүүдээс харж болно. 60 тэрбумыг зөвхөн нийслэлээс босгохоор төлөвлөсөн байдаг.

Энэ схем дээр Сайд нэг тэрбум, дэд сайд 500 сая, ТНБД 800 сая, дарга 300 сая, ерөнхий захирал 300 сая, дэд дарга 100 сая ингэж явсаар ахлах мэргэжилтэн 10 сая хэмээн ханш гаргасан.  Энэ танилцуулгыг 2014 оны есдүгээр сард хийсэн байдаг бөгөөд энд багтсан ажлуудын дийлэнх нь хэрэгжсэн байдаг.

60 тэрбумын схем дээр тулгуурлаж М.Энхболд гэдэг хүнийг огцруулж байна. Энэ хүн 60 тэрбумын хэргийг өөгшүүлсэндээ өнөөдөр огцрох ёстой.  Схем хэрэгжсэн учраас УИХ, Засгийн газар, Иргэдийн хурал огцрох ёстой. Схемийн дагуу сонгуулийн үр дүнгээр ажил албан тушаалд очсон хүмүүс хариуцлага хүлээ. МАН намаараа хариуцлага хүлээх ёстой. Өнөөдөр МАН-ын төлөөлж буй хүн ард түмэн, хууль бусаар халсан төрийн албан хаагчдаас болон хуулийн дагуу санхүүжилтээ босгоод 2016 оны сонгуульд өрсөлдсөн бусад намуудаас уучлалт гуйх ёстой" гэв.

Мэдээллийг дэлгэрэнгүйг шууд бичлэгээс үзнэ үү  

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зөв залууд амжилт
Үнэн түмэн мэднэ
2019/01/20 64.119.21.77
ЗӨВ ЗӨВ ЗӨВ
ЗӨВ ЗӨВ ЗӨВ
2019/01/18 66.181.178.169
Зөв
Үнэн
2019/01/18 66.181.178.169
Зочин
Ёстой зөв энхболд хогийн ПИЗДА төрд биш шоронд байх ёстой наймаачин энхболд шүү
2019/01/18 66.181.178.169
Зочин
Зөв үнэн шүү
2019/01/18 66.181.178.169
mal
mangar batsaan
2019/01/18 103.111.68.3
Оюун- Эрдэнэ
ЧИ ДУТ. ЭРДЭНЖАМЬЯН ЧИ ХЭН ЮМ БЭ
2019/01/17 122.201.21.205
Иргэн
Энэ Н.Энхбаярын бөгс долоогч одоо боль?! Яаж эрх мэдэл хлбан тушаалыг үнэлж худалддагийг Н.Энхбаяраасаа асуу?! Тэр чинь загалмайлсан юм?! Харин М.Энхболд дарга буюу МАН бол тийм юм хийгээгүйшлээ?!
2019/01/17 95.91.246.158
Иргэн
Энэ Н.Энхбаярын бөгс долоогч одоо боль?! Яаж эрх мэдэл хлбан тушаалыг үнэлж худалддагийг Н.Энхбаяраасаа асуу?! Тэр чинь загалмайлсан юм?! Харин М.Энхболд дарга буюу МАН бол тийм юм хийгээгүйшлээ?!
2019/01/17 95.91.246.158
Иргэн
Энэ Н.Энхбаярын бөгс долоогч одоо боль?! Яаж эрх мэдэл хлбан тушаалыг үнэлж худалддагийг Н.Энхбаяраасаа асуу?! Тэр чинь загалмайлсан юм?! Харин М.Энхболд дарга буюу МАН бол тийм юм хийгээгүйшлээ?!
2019/01/17 95.91.246.158
ЗАНДАН
ТООН ДОТОР ҮСЭГ ЗОХИЖ ЯВНА ГЭДЭГ ШИГ ЭРДЭНЭЖАМЪЯН ЧИ ДУТ,
2019/01/17 66.181.187.109
  • Recent
  • Most Read
  • Most Comment