8o
Улаанбаатар хот
mobile menu

Урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа

2019-01-17 16:20:00

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран “Нэг хороо, Нэг сар” аяныг эхлүүлж, урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа.

Аяныг дүүргийн хамгийн их гал түймрийн дуудлага гардаг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгууллаа. Тус хороо нь 11 хэсэгтэй бөгөөд 3656 өрхийн 13700 гаруй хүн амтай.

Аяны хүрээнд тус хорооны айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах хяналт, шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл