8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч хэвлэлийн бага хурал зарлалаа

2019-01-18 09:27:55

Сүхбаатарын талбайд

09:00 цагт Эрүүл мэндийн яамнаас Яаралтай түргэн тусламжийн төв, СХДНЭ-т түргэн тусламжийн автомашинууд гардуулж өгнө.

Мөрдөн байцаах албаны байранд

09:00 цагт “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онол, практикийн бага хурал болно.

НЗДТГ-т

10:00 цагт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.

Үлэг гүрвэлийн төв музейд

10:00 цагт “Монгол чулуу-2019” үзэсгэлэнгийн нээлт болно.

БХБЯ-нд

10:00 цагт Үндэсний цогц хөгжлийн төлөвлөгөө боловсруулах төслийн Удирдах хорооны анхдугаар хурал болно.

Буянт-Ухаа спортын ордонд

11:00 цагт Гэрээт харуул хамгаалалтын албадын технологийг олон нийтэд танилцуулах "SECURITY EXPO-2019" өдөрлөг зохион байгуулна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд

12:00 цагт 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

13:30 цагт Орхон аймгийн иргэдийн төлөөлөл “МАНАН дэглэм”-ийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

14:00 цагт Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч хэвлэлийн бага хурал зарлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл