8o
Улаанбаатар хот
mobile menu

"Саппоро" орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулжээ

2019-01-18 09:32:43

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 хэлтсээс "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Саппоро" тусгай арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхлүүлээд байна.

Арга хэмжээ зохион байгуулагдсан эхний 7 хоногийн байдлаар "Саппоро" үйлчилгээний төв орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар бичгээр баталгаа авч зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр дээрх иргэдийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан ажилд зуучлах арга хэмжээ авчээ.

Уг арга хэмжээ нь хоёр сарын хугацаатай үргэлжлэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
АРГАГҮЙН ЭРХЭНД ИНГЭЖ ЯВАА НЭГЭН БАЙГАА Л БАЙХ,
2019/01/18 66.181.160.122
Я
Янхандалтаас өөрөөр амьдрах арга зөндөө байхад , энэ замыг сонгогчдыг нийгэмд жигших уур амьсгал алга л байгаад байхуу
2019/01/18 202.21.106.162