8o
Улаанбаатар хот
mobile menu

Тарваган тахал болон хуурамч сүрьеэгийн халдвар илэрчээ

2019-01-18 11:49:37

Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг Замын-Үүдэд ажиллаж байна. Замын–Үүдийн нутагт мэрэгчээр дамжих халдварт өвчний тандалт судалгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрөгч оны зун 36000 га талбайд хийжээ.

Уг судалгааны үр дүнгээр тандалт хийсэн цэгт газруудаас олзворлосон / харх-хилийн шалган нэвтрүүлэх застав, бозлог зурам-төмөр замын гарам, хогийн цэг, шар чичүүл-төмөр замын гарам, гэрийн хулгана-онцгой байдлын газар/ мэрэгч амьтдаас тарваган тахал болон хуурамч сүрьеэгийн халдвар илэрч Замын-Үүд сум тарваган тахал болон халдварт өвчний эпизоот өндөр идэвхтэй байгаа нь тогтоогджээ.

Тус тандалт судалгааны мөрөөр ЗДТГ , Зоонозын өвчин судлалын Үндэсний төвтэй хамтран 2019 оны 01-р сарын 12-ны өдрөөс эхлэн 7 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж халдваргүйтгэл, устгалын ажлыг зохион байгуулж байна.

Мөн эрсдэлд өртөх магадлалтай байгууллагын ажилчид, албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажил давхар хийгдэж байна.

Иймд үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байх, бозлог зурам зэрэг мэрэгч амьтны махыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл