8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-д оршин суугч монгол иргэд эх хэлээрээ жолооны шалгалт өгч болно

2019-01-18 12:50:00

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газар, АНУ-ын Калифорни мужийн Авто тээврийн газар (DMV)-тай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын иргэд Калифорни мужийн Авто тээврийн газрын салбаруудад жолооны дүрмийн шалгалт өгөхдөө Монгол хэлний орчуулагчийн дэмжлэгийг авах боломжтой болсныг мэдэгджээ.

Монгол хэлний орчуулгын үйлчилгээг үнэ төлбөргүй авах бөгөөд Калифорни мужийн Авто тээврийн газрын ажлын цагийн хуваарын дагуу 1-800-777-0133 дугаарт хандан орчуулгын үйлчилгээ авах хүсэлтийг уламжилж, урьдчилан цаг тохирсноор дээрх үйлчилгээг авах боломжтой юм аж.

Хэрэв DMV-ээс дээрх үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан тохиолдолд Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газарт хандахыг зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл