8o
Улаанбаатар хот
mobile menu

"Имарт"-ын хамт олон ахмадуудад бууз бэлэглэв

2019-01-18 13:57:00

Сар шинийн баяр ахмадуудад хүндхэн тусдаг. Үр хүүхдийнхээ тусламж, дэмжлэгтэйгээр болон тэтгэврийн зээлээ олон сараар нь урьдчилан авч сар шинийн бэлтгэлээ базаадаг. Харин тусалж дэмжих үр, хүүхэдгүй, тэтгэврийн зээлд хамрагдаж чадаагүй ахмадуудад сар шинийн баяр эдийн засгийн хүндрэл учруулах нь бий. Тэгвэл бууз тараах "Имарт" буюу "Скай хайпермаркет" ХХК-аас сар бүр зохион байгуулдаг "Итгэл найдвараа хуваалцъя" сайн үйлсийн аяны хүрээнд энэ удаад сар шинийн баярыг тохиолдуулан бууз бэлэглэжээ.

 

 

 

“Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд "Имарт" буюу Скай хайпермаркет ХХК-аас сар шинийн баярыг угтан, тусалж дэмжих8 харж хандах хүнгүй, амьдралын боломж доогуур өндөр настнуудад цагаан сарын буузыг бэлэг болгон барив. Өнөөдөр /2019.01.18/ Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар гэсэн 4 дүүргийн нийт 22 өндөр настанд 11,000 ширхэг бууз тараасан байна.
 

 

Сайн үйлсийн аянд зориулан "Имарт"-ын хамт олон өөрсдийн гараар бууз чимхэж, зориулалтын хөргүүрт хөлдөөж бэлджээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл