8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо

2019-01-18 13:58:06

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авx шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 01 сарын 18-ны өдөр товлосон.

Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минут хийхээр хойшлууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл