8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг цагдан хорих үндэслэл байхгүй гэв

2019-01-18 14:02:00

Энэ сарын 08-нд Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг төрсөн дүүгийнх нь хамт Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ. Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллага шалгаж байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар яг одоо Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч Э.Амархүү "Т.Ганболд болон манай үйлчлүүлэгч Д.Дорлигжав нарын хэн нь шударга үнэний төлөө бодит үнэнийг мэдээлж байгааг телевизийн нэвтрүүлгүүдийн үеэр дэлгэсэн баримтуудаас харж болно.

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзээд цагдан хорьж байгаа. Хүнийг эрхэлж байсан ажил, боловсролоор нь ялгаварлах ёсгүй. Бидний зүгээс Д.Дорлигжавыг цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Цагдан хорьсон нь хууль бус гэж үзэж байна" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б
Ийм балай юм ярьж байгаа хүн дорлигийг хэргээс салгаж чадах уу. Ардын тархийг ч ингэж угаах боломжгүй дээ. Ядарсан юм. Ярих юм олдохгүй, бараг хэргийг нь нотлоод байна ш дээ.
2019/01/18 103.26.195.146