8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэтгэвэр барьцаалсан ЗЭЭЛИЙН ХҮҮГ дахин 2 хувиар буурууллаа

2019-01-18 14:17:30

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ. 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн” хэмээсэн.

Тэтгэвэр авагчдыг зээлийн хүүгийн дарамтаас хөнгөлөн, тэтгэврийн зээлийг бага хүүтэйгээр авах боломжийг бүрдүүлэх энэ арга хэмжээг 2018 онд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулан, сарын 1.0, жилийн 12 хувь болгосноор нийт 43 290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн бол энэ онд тэтгэвэр авагчид 4,0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ахмадууд
Армадуудын тэтгэврийг улс чөлөөл .та нарыг өдий зэрэгт чирж ирсэн ахмадуудын тэтгэвэр ийм бх ёсгүй .та нар ийм байдалд хүргэсэн чөлөөл удахгүй ахмадууд жагсана сууна
2019/01/22 64.119.21.124
Шатар
Худлаа
2019/01/20 66.181.161.7
Саран
Худлаа бна саяхан төрийн банк 18 р өгсөн шалгаад үз
2019/01/20 202.21.106.147
Ахмад
12 сар доторхийг бууруулаад 10 болгосон 12 дээшихийг нь яах юм.чинзоригоо ахмадаа ялгаварлаж нэг их ажил хийсэн хүн болж битгий тэгэгт зөнөгт.ахмадууд ихэнх нь 12 сараас дээш байгаа.чи муу буулгаж чад
2019/01/19 103.26.193.22
Зочин
Энэ бол зориуд хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж байгаа баэкныхны ажил банкууд мэдэгдэл хийгээч ээ
2019/01/19 103.26.193.22
Зочин
Яагаад ингэж худлаа ярьдаг юм.12 сар дотор бол 12 хувь түүнээс дээш бол жилийн 18 хувь хэвээрээ байгаа.70,30 аараа зээлээ олгож байгаа.хаан банк
2019/01/19 103.26.193.22
hi
bankiud hvv awah hereg bnuu hugshchvvlee shuud deeremdej bn hvv undur bn
2019/01/18 103.10.21.112
zochin
vhseniii jil bolgon buuruulah gej ...vgeer tarhi ugaaj baidliig namjaaj bvv jvjigle . 16 onoos hoish bvh tulugdsun zeeliin hvvg butsaaj olgo . lalaruudaa . erdensiin san tonogch
2019/01/18 77.136.85.13
Hurlee
Unen u
2019/01/18 66.181.161.117