8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанхуарангийн эцэст автобус шатжээ

2019-01-18 10:55:00

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст автобус шатжээ. Тодруулбал, Улаанхуарангийн эцэст автобус шатаж байна гэх дуудлага иржээ. . Дуудлагын дагуу гал унтраах 63 дугаар ангийн 11 албан хаагч очиж ажиллан галыг унтраалаа. Автобус шатах үеэр дотор нь хүн байгаагүй, хүн гэмтэж бэртээгүй. Урьдчилсан байдлаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны гэмтлээс үүдэлтэй хэмээн дүгнэлт гараад байгаа аж. 

Хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс болсон Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хамгийн чухал байдаг. Тиймээс нийт жолооч нар аюулгүй байдлаа хангаж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байх, доголдож буй эд анги байгаа эсэхийг тогтмол шалгаж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл