8o
Улаанбаатар хот
mobile menu

Ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн тоо 18 хувиар буурчээ

2019-01-19 11:40:00

2018 оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1,120 бүртгэгдэж, ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдаж, 1,189 хүүхэд гэмтэл авч, 143 хүүхэд ноцтой гэмтсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 10 хувиар өссөн үзүүлэлт гарсан бөгөөд харин амь насаа алдсан 18 хувиар, гэмтсэн тоо 23 хувиар буурчээ.

Гэвч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 73 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч та хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж, зам тээврийн болзошгүй ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл