8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Махбалд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг долоо хоногоор хойшлогдлоо

2019-01-19 12:35:00

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоон өнөөдөр хэлэлцэхээр зарласан юм.

Гэвч шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11:00 цаг хүртэл хойшлууллаа. 

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоож, түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin1
Hun zodoj aldag novshiig uuriig n al.
2019/01/19 119.148.157.241
zochin
mahbaliin huuhdiig al
2019/01/19 66.181.178.175