8o
Улаанбаатар хот
mobile menu

Гахай жилд таны ажил, амьдрал ямар байх вэ

2019-01-19 11:00:00

2019 он дорнын тооллоор шороон (шарагчин) гахай жил. Энэ жил та бүхэн өөрсдийн аж ахуй, амьдралын байдлаа сайжруулж, гэр орноо тохижуулахаас өгсүүлээд хийх ажил ихтэй жил болох нь. Мөн ном зохиол унших, спортоор хичээллэх, сургалтанд хамрагдах зэргээр өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэхэд тохиромжтой жил байх аж. Айлчлан ирж буй гахай жилд таны амьдралд юу тохиолдох, ажил, амьдрал чинь ямар байхыг өгүүлсэн дорнын зурхайг толилуулъя. 

 
ХУЛГАНА

Ажил, амьдрал, амжилт


Ирж буй онд та өмнө нь хуримтлуулсан нөөцийнхөө ачаар санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байна. Үл хөдлөх хөрөнгө, томоохон зүйл худалдан авах, шинэ төсөл эхлүүлэх, аялж зугаалахад эерэг сайн. Таны ажил, амьдралд чухал үүрэг гүйцэтгэх шинэ холбоо харилцаа тогтоох, хувь хүн, албан байгууллагатай санхүүгийн сайн нөлөө үзүүлэх гэрээ хэлцэл байгуулах магадлалтай.

Хайр сэтгэл

Ганц бие, найз нөхөд, хамт ажиллагсад гэх зэрэг хүрээлж буй ойр тойрныхоо хүмүүс дундаас амьдралын ханиа олох магадлалтай. Тиймээс хайр дурлалын асуудалд илүү нухацтай хандах нь чухал.

 

ҮХЭР

Ажил, амьдрал, амжилт

Шинэ онд ажлын талбарт асуудал ихтэй, ердийнхөөс илүү ачаалалтай байх боловч ашиг орлогын хувьд хангалттай байх нигууртай. Дутагдаж байсан зүйлсээ худалдан авахад сайн. Гэхдээ ажлын ачаалал таныг  ядрааж мэдэх тул ажил амралтаа зохицуулж, биеэ энхрийлж байгаарай. 

Хайр сэтгэл

Хэрэв та ганц бие бол таныг бүхий л үед дэмжиж, тантай хамт сайхан ирээдүй бүтээх чин хүсэлтэй нэгэнтэй учрах магадлалтай. Харин та гэр бүлтэй бол ажлаа нэгдүгээрт тавихаас татгалзаж үр хүүхэд, ханьдаа илүү анхаарал хандуулаарай.

 

БАР

Ажил, амьдрал, амжилт

Ирж байгаа гахай жилд та өмнө нь хийж байсан бүхнээ орхиж цоо шинэ, огт төлөвлөөгүй зүйл хийж эхлэх нь. Өөрөөр хэлбэл ирэх жилд эрсдэл гаргаад үзэхэд алдах юмгүй байна. Цаашлаад санхүү, нийгмийн байр суурийн тал дээр амжилт олох боломжтой.

Хайр сэтгэл

Хувийн амьдралын хувьд тийм ч таатай биш байна. Дотны найз, ойр дотнын хүмүүсийн танд тавих шалгуур өндөрсөх бөгөөд түүнээс нь улбаалан та тэднээс зайгаа барих шаардлагатай болж болох. 

 

ТУУЛАЙ

Ажил, амьдрал, амжилт

Гайхалтай жил таныг хүлээж буй. Ажил, амжилтыг чинь жинхэнэ ёсоор үнэлдэг хүмүүс өөрийг чинь хүрээлнэ. Мэргэжлийн түвшинд таны байр суурь тогтвортой байж, сэтгэлийг чинь чилээж байсан зүйлсээс салах тул сэтгэл зүйн хувьд өөдрөг, амгалан тайван жил болох төлөвтэй. Шинэ тавилга авах, эсвэл засвар хийх зэргээр гэр орноо тохижуулж, шинэ уур амьсгал оруулахад сайн.

Хайр сэтгэл

Санаа бодол, сонирхол нийлэх хэн нэгэнтэй учирч, хайр дурлалын харилцаа үүсгэж болзошгүй. Харин гэр бүлтэй хүмүүсийн тухайд өмнө нь төдийлэн амсаж байгаагүй, удаан хүсэн хүлээсэн аз жаргалыг мэдэрнэ.

 

ЛУУ


Ажил, амьдрал, амжилт


2019 онд та олон жил хуримтлуулсан туршлагынхаа ачаар амжилт бүтээл, ашиг орлого арвинтай байна. Амжилтаар дүүрэн, ирээдүй сайтай шинэ бизнесийн эхлэлийг ч тавина. Нийгмийн байр суурийн хувьд өмнөх жилүүдийг бодвол олны анхааралд ихээр өртөж, аливаа арга хэмжээнд голлох байр суурьтай оролцох нигууртай.

Хайр сэтгэл

Танилын хүрээнээсээ насны ханиа олж болзошгүй. Харин гэр бүлтэй, эсвэл үерхдэг хүнтэй бол санхүүгийн болон хувийн амьдралын асуудалтай бага сага учирсны эцэст та хоёрын холбоо, харилцаа сайжирч, ойртон дотносох бололтой.

 

МОГОЙ

Ажил, амьдрал, амжилт

Гахай жилд ажил мэргэжлийн хүрээнд нэлээн барцад тохиож чухал, үнэ цэнэтэй гэж үздэг зүйлс чинь ач холбогдлоо алдаж орхигдох төлөвтэй. Гэхдээ тэдгээрийг хүндээр тусгаж авалгүйгээр өөрт тань туршлага болох зүйлс мэтээр харж, нөхцөл байдал зөв тийшээ эргэхийг хүлээх нь эерэг үр дүн авчирна.

Хайр сэтгэл

Хайр дурлал, амьдралын хувьд ч  тийм ч таатай жил болохгүй шинжтэй. Ямар нэг талаараа тэвчмээргүй хүнтэй холбогдож болзошгүй. Хэрэв та хостой бол харилцаа холбоогоо хадгалахын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай болох нь дээ

 

МОРЬ

Ажил, амьдрал, амжилт

Хүсэж мөрөөддөг бүхнээ гүйцэлдүүлэхэд хамгийн таатай он Гахай жил байх нь. Материаллаг хэрэгцээг хангах санхүүгийн бололцоо хангалттай байна. Ар гэртээ цаг зав гаргаж, хариуцлагатай байх нь тустай. Мөн аялж жуулчлах, хобби, сонирхдог зүйлсээ хийхэд  хөрөнгө санхүү дутагдах төлөвтэй.

Хайр сэтгэл

Ганц бие бол та удаан хугацааны турш ойр байсан хэн нэгэнд сэтгэл алдарч мэднэ. Харин  ханьтай, эсвэл хостой бол харилцаа яинь улам төгөлдөржиж, нэг нэгнийгээ хүндлэх сэтгэл улам нэмэгдэнэ.

 

ХОНЬ

 

Ажил, амжилт, амьдрал

Танд тун сонирхолтой жил ирэх нь ээ. Олон тооны төсөл, шинэ ажилд таны оролцоо их байна. Тэдгээрийн үр шимийг та харамгүй хүртэх юм байна. Үүнийг дагаад эрсдэлтэй, маргаантай асуудлууд ч гарах төлөвтэй. Гэхдээ танд санхүүгийн талын амжилт ололт, өөртөө итгэх итгэлээ сайжруулах боломж байна.

Хайр сэтгэл

Эсрэг хүйстнүүдийнхээ анхааралд ихээр өртөх, тэд ч таны анхаарлыг татах гэж хичээх явдлуудаар дүүрэн жил хүлээж байна. Хайр дурлалын шинэ харилцаа нэг биш хэд хэдэн удаа бий болох ч урт удаан хугацаанд үргэлжлэх харилцаа төдийлэн гарахгүй. Харин та гэр бүл, хайртай хүнтэй бол харилцаа тань улам сайжирна.

 

БИЧ

Ажил, амьдрал, амжилт

Ирж буй Гахай жилд олон шинэ ажил, төсөл хөтөлбөрт оролцох ч тэр бүхэн бүгдээрээ ашиг, амжилт авчрахгүй. Бэлтгэл султай байснаас эсвэл тооцоололт буруу байснаас үүдэн таагүй үр дүн гарч болзошгүй тул аливаа ажлыг урьдчилан сайн төлөвлөж байж эхлүүлээрэй. Энэ жилд та ойрын хүрээллийнхэнтэйгээ зөрчилдөж муудалцах, түүнээс болж барцадтай учрах нигууртай тул үг үйлдэлдээ анхаарч байх нь зүйтэй.

Хайр сэтгэл

Ойр дотныхон чинь таныг төдийлөн үнэлж, хүндэтгээд байхгүй шинжтэй байна. Гэхдээ тэдгээр зөрчил дундаас та дурлалт нэгнээ олох магадлалтай. Харин та хостой, ханьтай бол түүнийг уурлуулж, гомдоохгүйн тулд өөрийн дотоод араншиндаа хяналттай хандах шаардлага гарна.

 

ТАХИА

Ажил, амьдрал, амжилт

Гахай жилд танд орлого олох хэд хэдэн эх сурвалж гарч ирнэ. Та тэр олон ажлыг зэрэг хийхийн тулд их завгүй байж, цагаа зөв тооцоолж төлөвлөх, зугаа цэнгэлээс татгалзах хэрэгтэй болох нь дээ. 

Хайр сэтгэл

Урьд өмнө нь төдийлэн таашаадаггүй байсан нэгэндээ сэтгэл алдрах магадлал өндөр байна. Тэр хүнтэй дотносоход танд нэг их цаг хугацаа шаардагдахгүй бололтой юм. Харин та хань ижилтэй, үерхдэг хүнтэй бол хоорондын харилцаа чинь өөрөө түүнд хэрхэн хандаж байгаагаас ихээхэн шалтгаалах юм.

 

НОХОЙ


Ажил, амьдрал, амжилт


Таатай, сайхан зүйлүүд өөрөө хүрээд ирэхгүй тул та энэ жилд ихээхэн хөдөлмөрлөж хичээнгүй хандах нь зохистой. Зарим үед өөрийн хэтийн зорилгоосоо хазайх хэрэг гарч мэднэ. Санхүү болоод хувийн амьдралын тал дээр бага зэрэг барцад учирч болзошгүй. Иймд та мөнгөтэй харьцах хандлагаа өөрчилж, хэмнэх, зөв зарцуулахад суралцах хэрэгтэй болно.

Хайр сэтгэл

Санхүү, мөнгөний боломжинд чинь санаархсан хэн нэгэнтэй учрахаас болгоомжлох нь зүйтэй. Ханьтай юм уу, үерхдэг хүнтэй бол түүндээ илүү ойр дотно байж, саад тотгор учрахад нь хамт байж туслахыг хичээх хэрэгтэй.

 

ГАХАЙ


Ажил, амьдрал, амжилт

Ирж буй жилд та ажил төрөл, албан тушаал, уран бүтээл, гэр орон гээд бүх зүйлд амжилт бүтээл, магтаал сайшаалаар бялхах нь ээ. Өмнө нь таныг үнэлдэггүй байсан хүмүүс ч санаагаа өөрчлөх бололтой. Нийгмийн ажилд идэвх санаачилга гаргаж, шинэ бүлэгт орох магадлалтай байна. Таны үүрэг оролцоо тэнд ч өндөр байна.

Хайр сэтгэл

Хувийн амьдралд таатай, эерэг сайхан зүйлээр дүүрэн байна. Та ганц бие бол цаашдын амьдралд чинь тулж түших хань болох хүнтэйгээ учирч болзошгүй. Хань ижилтэй, үерхдэг хүнтэй бол хоорондын харилцаанд чинь гэнэтийн үйл явдал өрнөж, сайхан зүйл их тохиох нь. Нэг нэгэндээ итгэх итгэл улам бэхжинэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Saihan hudlaa shaah yumdaa bitgii hudlaa bichej bai chamd uurt chini bvh muuhai ni ochnoo
2019/01/19 64.119.21.227
Зочин
Хаашаа тэнэг гороскоп вэ! Худлаа юм бичихдээ ядаж ард түмэнд эерэг сэтгэгдэл төрөхөөр бичиж баймаар юм.
2019/01/19 202.126.89.192