8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр лүүгээ орж байсан эмэгтэйг цохиж унаган дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

2019-01-20 10:41:08

Орцондоо лифт хүлээгээд зогсож байсан эмэгтэйг араас нь орж ирсэн залуу цохиж унаган дээрэмдсэн бичлэг цахим сүлжээнд цацагдав. Тэрбээр эмэгтэйг цохиж унагачихаад хэд хэдэн цохин гар цүнхийг нь аваад зугтсан нь орцны камерийн бичлэгт бичигдэн үлдсэн байна. Хэрэг энэ сарын 19-ний өдрийн 17.25 минутад БГД-ийн зургадугаар хороо Сити 18 дугаар байранд гарсан аж. 

Энэ дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөх шалгах Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласнаар сэжигтнийг зургаан цагийн дотор буюу 22.25 минутад БГД-ийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. 

Сэжигтэн Б нь 29 настай бөгөөд урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан аж. Мөн 2018 онд дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тэнэг
Аль хүчгүйдээ хүчээ гаргаж явдаг эрэнцрүүдийг үхсэнийх нь эр хүн гэхвэ дэ?? Мөнгөгүй ажилгүй орлогогүй мэдлэг боловсролгүй ухамсаргүй ингэж амьдрах гэж хүн дээрэмдэж ичиж үхээсэй
2019/01/20 202.9.42.114