Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзан ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг барагдуулсан тухай баримтыг гардууллаа. Ерөнхий сайд “Их өрийн үлдэгдлийг хоёрдугаар сард багтааж төлнө гэсний дагуу Монгол банкны өнөөдрийн ханшаар 3 сая 832 мянга 515 долларыг Сангийн яам, Монгол банкнаас ОХУ-д шилжүүлсэн баримтыг гардуулсан юм.
ОХУ-д төлөх өрийн үлдэгдлийг барагдууллаа
2016-02-29 17:08:00