8o
Улаанбаатар хот
mobile menu

Насны хишгийг маргаашнаас олгож эхэлнэ

2019-01-20 11:04:05

Засгийн газрын тогтоолоор Билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 15-ны өдрөөр тооцон ахмад настанд жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ.

“Насны хишиг”-ийг Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн, мөн хуулийн 12.3-т заасан дараах насны иргэд хүртэх юм. Үүнд:

65-69 настай ахмад настанд 50 мянга
70-79 настай бол 80 мянга
80-89 настай бол 150 мянга,
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгоно.

“Насны хишиг”-ийг 2019 оны нэгдүгээр сарын 21-ны өдрөөс олгож эхлэх бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг суулгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл