8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлал нийт нутгийн 20 хувьд тохиолдож болзошгүй

2019-01-21 09:37:22

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдсан, өвс, тэжээлийг өмнөх жилүүдээс илүү бэлтгэсэн учраас өвөлжилт хэвийн байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Энэ жилийн тухайд өвс тэжээлийн бэлтгэлээс гадна мах бэлтгэлийг сайн хийсэн тул байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдохгүй бол өвөлжилтийн эрсдэл харьцангуй бага байна хэмээн ХХААХҮЯ наас мэдээлэв.

Гэхдээ 2018 оны зуншлага, бэлчээрийн даац, ургамлын гарцаас хамаарч зудын эрсдэлийн зургаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутгаар өвөлжилт, төдийгүй хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлал нийт нутгийн 20 хувьд тохиолдож болох эрсдэл байгаа ч өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлттэй юм.

Өнгөрсөн сарын байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байсан ч өмнөх жил орсон цастай харьцуулахад бага тул нягтаршсан цасны зузаан ч бага байгаа аж.  Өнөөдрөөс эхлэн эхлэн нийт нутгаар ихээхэн дулаарах төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл