17o
Улаанбаатар хот
mobile menu

Юун аюулгүй хот, гэмт хэргийн бүлэглэл Улаанбаатарыг удирдана

2019-01-21 10:31:32

Газар хөдлөлтийн улмаас барилга нурж, сурагч амиа алдахад тухайн сургуулийн захирал, цаашлаад холбогдох агентлаг, газрынх нь дарга ёс зүйн хариуцлага алдсандаа хүлчил өчиж, албан тушаалаа өгсөн явдал арлын улсад гарсан. Ганц энэ улсаар ч тогтохгүй дэлхий нийтэд ийм жишигтэй. Гэтэл манайд эсрэгээрээ. Сайд, дарга нар нь ширэн нүүрлээд ажилтнуудаа золигт гаргана, бүр эрх мэдлээ урвуулан ойр дотныхоо хүмүүсийн хууль бус үйлдлийг дарж, хайцаалах нь энгийн үзэгдэл. “Том артай” танхай этгээдүүд төрд шургалж, өндөр албан тушаалд хэн нэгний нөлөөгөөр очдог хамгийн сүүлийн жишээ нь С.Мөнхчулуун боллоо. Тэрбээр НИТХ-ын өнгөрсөн удаагийн хурлын үеэр өөрийн нэрийг хотын даргад дэвшүүлээд, олонхын дэмжлэг авлаа. Ерөнхий сайд түүнийг батламжилчихвал хотын дарга болно. Энэ хүн тус албан тушаалд тохирох уу. Хотын иргэд бид танхай этгээдэд ажил, амьдралаа даатгаж болох уу.

Баарны хамгаалагчаас ажлын гараагаа эхлүүлж, ах нарынхаа гар хөлийн үзүүрт зарагдсаныхаа шагналд дүүрэг, нийслэлийн нөлөө бүхий албыг хашиж явсан зэргээс авхуулаад түүний ажил амьдрал, амжилтын замнал хар түүх олонтой. Энэ нь ч худлаа биш. 2000 оны эхэн үеэс л үл бүтэх хүмүүстэй нөхөрлөж, хууль бус үйлдэл хийх явсныг нь нотлох баримт мундахгүй. Гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн гэж болохоор хүн хотыг удирдахаар санаархаж буй нь айдас төрүүлж байна.

Нэр дэвшигч С.Мөнхчулуун мөрийтэй тоглоомоор гаршсан “А” гэгчтэй 10 гаруй жилийн өмнөөс нөхөрлөж, хамтран зохион байгуулсан тоглоомны үеэр ашиг сонирхол нь зөрчилдсөний улмаас түүнийг санаатай бэртээж явсан баримт бий. Гэвч тэрбээр тухайн үед нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажиллаж байсан тул уг хэргээс дөмөгхөн мултарч байв. Түүний өөр нэгэн найз нь цуутай мөрийтэй тоглоомчин гэдгээрээ олон танигдсан Тэмүүлэн. Гэвч байсхийгээд л Тэмүүлэнгээ барьж аваад балбаж, маргаан дэгдээсээр өнөөдрийг хүрэв. Зохион байгуулсан мөрийтэй тоглоомынхоо ашгаас болж маргалддаг биз гэсэн таамаг дэвшүүлж болно. Энэ мэтээр санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулахдаа С.Мөнхчулуун согтуу байсан нь тухайн үед хохирогчдын өгсөн мэдүүлэгт байдаг. Ер нь түүнийг архины хамааралтай гээд хэлчихэд нэг нэг буруудахгүй. Сонгинохайрхан дүүрэгт өндөр албан тушаал хашиж байхдаа, түүнээс өмнө ч болон НИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа ч согтуугаар олон хэрэг өдүүлж байжээ.

Дүүрэг, нийслэлийн харьяа байгууллагад ажиллаж байсан хүн хууль, дүрмийг мөрддөг ёс зүйтэй байх хэрэгтэй. Наад захын ийм ёс зүйтэй байж 1.5 сая хүнтай нийслэл хотыг удирдах нь Монгол Улсын нэр хүндийн асуудал. Гэвч тэрбээр нийтийн амгалан байдлыг алдагдлуулж, хүнийг эрүүл мэндээр нь хохироохоос гадна жолооны дүрэм, журмыг огт мөрддөггүй нэгэн. Байсхийгээд л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулах, улмаар хүрдний ард суух эрхгүй байж хөлчүүрхсэн үедээ дахин машин жолоодох зөрчил тогтмол гаргадаг байна. Тэр бүр нь хяналтын камерт дүрсээр баталгаажин үлджээ. Удаа дараа ийнхүү согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүний аминд хүрээгүйд бид баярлах хэрэгтэй. Муугаар бодож тийм зүйл болсон бол С.Мөнхчулуун бүлэглэл, залуусынхаа нударга, мөнгөний хүчээр хэргээс мултрах нь тодорхой. Тэгэхээр хохирогчийн хохь болоо л үлдэнэ.

Түүний гаргасан зөрчил бүрийг арынх нь хүмүүс аргалдаг аж. Танхай этгээдүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн С.Мөнхчулуун мэргэжилтэн байхаасаа ийнхүү сагсуурч эхэлсэн тул хотын дарга болоод галзуурах нь тодорхой. Эрүүгийн ертөнцөд өөрийгөө дархалсан ийм хүнээр хотыг удирдуулах оновчгүй. Хэрэв хотын дарга болбол тэрбээр захиргааны байрыг танхайчуудаар дүүргэх нь тодорхой. Үндсэндээ хотыг архинд хөлчүүрхэж, мөнгө, нударгаар асуудлыг шийддэг хүмүүс удирдах болно гэсэн үг. Түүний байгуулсан хамгаалалтын VIP гэх байгууллага хорихоос суллагдсан хүмүүсээр дүүрэн. Тэгэхээр гэмт хэрэгтнүүд хотын захиргааны байранд оромжоо засаж, тухлах нь мэдээж.

Б.Нар 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баасансүрэн
Яанаа айж байна
2019/01/30 202.126.89.214
Иргэн
Мөнхчулуун чинь уул нь зөв хүншдээ?!
2019/01/27 202.126.89.208
Irgen
Gemt hergiin bulegleliin neg gishuun shuu Yaavch hotiin darga bolgoj bolohgui
2019/01/25 202.21.120.226
Иргэн
Сайхан л хүү яагаад болохгүй гэж аль өнгөрсөн архи яриад авах үг ёр алга Хүрэлсүхээ та нар ер нь цагаанлаа гарч байгаа юм уу шударга байвал яасан юм хэлсэн үгээ мартсан уу
2019/01/25 202.126.89.14
МОНГОЛ ЭР
АМЬДРАЛДАА ЗОДООН ХИЙГЭЭГҮЙ БОЛ ЭР ХҮН БИШ ГЭЖ СОНСООГҮЙ ЮУ
2019/01/24 66.181.180.133
Сайн уу найз
Архи уугаад агсам тавьдаг хүн бол хамгийн аюултай Магадгүй бас нэг төрлийн албан хаагчдын амь нас Дүүгээрээ хүн дарамталж айлгана үгэнд орохгүй хүмүүсийг Амарсайхан бол бүр хэрэггүй
2019/01/23 112.72.11.106
irgen
Bogino namtrin unshlaa, uitgartai bas zohiomol sanagdsan. Gol n Ulaanbaatarihan ene hunig 60iin gedgeer tanin medeh tul demjihgui baigaa baih.
2019/01/23 122.201.21.26
Irgen
Baij bolomjgui asuudal. Gemt hergees olson munguur hulsnii bicheechdiig sain ajluulj baina.
2019/01/23 202.126.88.39
Иргэн
Зүгээр л муулах гэж бичсэн нь тодорхой байна.Олигтой хүн бол дүүгээр нь харлуулах гэхгүй л байхгүй юу. Ер нь хар пиар тун хүчтэй явж байгаа нь эсрэг талын шунахай их хүч мэдэгдэж. байгаа Хү.сүх ялгаж
2019/01/22 64.119.23.81
Иргэн
Худлаа.САНААТАЙ тарааж байгаа гүтгэлэг. Хэн гэдэг нь ч тодорхой. Нөгөө дарга болох гээд байгаа шунал нь дэндсэн гарууд. Баримт байгаа гээд байгаа мөртлөө гаргаж тавьж чадахгүй л байгаа биз дээ.
2019/01/22 64.119.23.81
Буурай
Энэ хулигааныг батламжилж ёстой болохгүй шүү ерөнхий сайдаа
2019/01/22 202.72.245.122
хайяааа
Махбалын бас нэг дүр байна.
2019/01/22 103.111.68.3
Бат
Энэ нөхрийг хотынхоо дарга болохыг дэмжихгүй байна. Мөн С.Амарсайхан ч биш. Өөр нэр цэвэр зарчимтай, соёлтой, цэвэр ариунаар хотоо өөд нь татааад явчих хүнийг сонгомоор байна.
2019/01/22 112.72.6.94
Зочин
Миеэ, 60 тэрбумын Сундуй нарын бууны нохой Мөнхчулуун гэгчээс өөр нэр цэвэр хүн алга уу. Төрсөн дүү нь олны дунд сэлэм эргүүлж танхайрдаг зэрлэг гар гэж байгаа шүү.
2019/01/22 66.181.179.203
ард түмэн
тийм үү тэгвэл хүрэлсүх ээ энэ хүниыг батламжилж болохгүй юм бна шүү ямар аймаар хүн бэ нээх гоё костюм өмсцөн гэмт хэрэгтэн бна ш дээ аймаар юм бэ
2019/01/21 66.181.190.154
zochin
iim humuus hotig udirdana geheer arai l yumda. harluulah gesn hun end alga. Mongols zunduu saihan zaluus bga. ene met amatan aarhuu humuus hotiig mine udirdahaar udahku uheeriin gazar boloh ni dee
2019/01/21 139.5.218.188
tumur
цаагуураа "урьд нь мартсан малгай"-ныхаа талаар "домог"оруулж "хэргээс"бултах үйлдэл хийсэн
2019/01/21 103.229.122.237
tumur
чи яаж ялсныг хардаа,маш бохир ялсан,батүүл тэргүүтэй гарууд УБ хотын иргэдийг огт боддоггүй гэдгийн баталгаа шүү дэээ,новш эн балай салга батүүл ,хурдан ялыг нь өгөөч,авгайгаараа "ном"бичүүлж"цаагуур
2019/01/21 103.229.122.237
Zochin
ӨРСӨЛДӨЖ ЯЛАГДЧИХААД ЯЛСАН НЭГНЭЭ ЯЛАЛАХАА БОЛИОЧ .НӨГӨӨ БАТЗАНДАНГИЙН ХЭЛДГЭЭР ХУУЛЬ ҮГҮЙ БОЛГОЧИХООЧ
2019/01/21 103.229.123.220
Nam bus irgen
No-toi hulgaich bna daa.
2019/01/21 66.181.161.78
Zochin
Tegeed mongold tseversen hvn haana bgaan bee
2019/01/21 122.201.31.217
Zochin
Tegeed mongold gen tseverhen yum beee
2019/01/21 122.201.31.217
Zochin
Ylsan bol ylsan Erunhiilugchiig har,erunhii saidiig har
2019/01/21 122.201.31.217
Zochin
Yagaad. Zaaval hvniig muu bolgoh geed baidag yum bee ardchilsan niigem gej iim baidag yumuu.Amarsaihan zaaval darga boloh yostoi yum uu muuhai energitei hvn sanagddag.Ylsan bol ylsan
2019/01/21 122.201.31.217
Ө
Яагаад ингээд бичдэг юм.алдаагүй хүн монголд байна уу
2019/01/21 66.181.191.70
A
Novsh bolvol bi sain yavhiin baina. Iimerhuu amitad l hol yavchih yumda.
2019/01/21 43.228.128.146
гш
еээ яанаа
2019/01/21 202.179.26.230
zochin
zaa ta nar boliochee. uuniig bichihch ta duutei l baij taaraa. udur bur duugee dagaad yavdaguu? ter duu n geed gar sahilaggui deggui l yum bgaa biz. ter hunii muu bugd ar gert n naaldah yostoi yumu?
2019/01/21 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment