8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Болд: 30 гаруй мянган иргэн улс төрийн шинэчлэлийг дэмжиж, гарын үсэг зурлаа

2019-01-21 11:54:00

УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна. Төв талбайд суулт хийж байгаа иргэд УИХ-ын даргыг огцруулахаар 30000 гарын үсэг цуглуулсан талаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүд эдгээр иргэдийн гарын үсгийг УИХ-ын даргад өргөн барина гэж мэдэгдэв.  Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд “Гадаа хүйтэн ч улс төрийн хувьд халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ долоо хоногт тэмцлийн эхний шатны том үр дүн гарах гэж байна.Талбай дээр 10 гаруй хоног ард түмний суулт үргэлжилж байна. Иргэд өнгөрсөн хугацаанд регистрийн дугаар, гар утасны дугаараа үлдээсэн бодитой хариуцах эзэнтэй гарын үсгээ зурж, бидний тэмцлийг дэмжиж байна. Нийтдээ 30 гаруй мянган иргэн улс төрийн шинэчлэлийг дэмжиж, гарын үсэг зурлаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ Монголын иргэд их тайван ард түмэн. Аль хэдийн УИХ-ын даргыг огцорсон мэт сэтгэлзүйгээр хандаж эхэлсэн байна. Энэ долоо хоногт бид бүхэн  бүтэн итгэлтэй биш байна. Нүд цавчилгүй харах долоо хоног шүү. Цагаан сар ойртож, ээлжит бус чуулган завсарлах дөхөж байна. Гарын үсэг зурсан 30 гаруй мянган хүний гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өгнө.  Нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй шүү. Нүд цавчилгүй харах цаг шүү. Эхлээд УИХ-ын даргыг огцруулах ёстой. Жагсаалд оролцож байгаа ТББ-иудын гишүүдийг тайван байхыг хүсэж байна. Япон Солонгост ийм нөхцөл байдал үүссэн бол 48 цагийн хугацаанд шийдвэрлэгдсэн байгаа. Гэтэл манай улсад нэг хүнд зориулж хууль баталж байна. Тийм учраас цаашид үүний эсрэг тууштай тэмцэх болно. Бидэнтэй хамт байгаарай. 

Энэ долоо хоног хариуцлагатай, ялалтын долоо хоног байх болно

УИХ-ын Ж. Батзандан “УИХ-ын даргад 30 мянган хүний гарын үсэг зурж, баталгаажуулсан. Өдөрт 5000 гаруй хүн гарын үсэг зурсан гэсэн үг. Энэ гарын үсгийг УИХ-ын даргад хүргэж өгнө. Энэ долоо хоног амаргүй долоо хоног байх болно. Бид нар хайртай ард түмэнтэйгээ хамт ямар ч гүтгэлэг доромжлолыг даван туулах болно. Бид нарыг нэг нэгээр нь хариуцаж авч гүтгэлэг доромжлол тарааж байгаа. Энэ долоо хоног хариуцлагатай, ялалтын долоо хоног байх болно. Талбай дээр барьсан гэрийг сугалаа явуулж ард түмэнд өгнө. ЖДҮ-чдэд  өгөхгүй. Ард түмэнд өгнө. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
na
Эдгээр залуучуудаа бүх нийтээрээ дэмжиж байгаа. Луйвараар олж авсан хөрөнгөө алдах гэсэн, авлигаар авсан албан тушаалаа алдах гэж айж байгаа цөөн тооны хэдэн хүмүүс энэ тэмцлийг эсэргүүцэж байгаа байх
2019/01/22 124.158.88.8
Zochin
SHOW maani ger olgoh sugalaagaar undurlunu
2019/01/21 202.9.45.100
Эрка
Юун цөөхөн хүн бэ. 3,2 саяаас.
2019/01/21 168.235.205.70
Ган
Зөв дэмжинээ
2019/01/21 66.181.160.44
Zochin
Батзандан. Болд 2 намаасаа хөөгдчихөөд намынхаа удирдлагаасаа өш хонзон авах гэсэн арга чонотой нийлсэн гэрийн ноход
2019/01/21 103.229.123.220
Zochin
ЭНЭ НӨХӨДҮҮД МОНГОЛД АЙМШГИЙН МАФИЙН БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН МЭТ ЯРИАД ОЛОН ТҮМНИЙ ТОЛГОЙГ УГААХАА БОЛИО.ТА НАР ӨШ ХОЗОН АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА .
2019/01/21 103.229.123.220
төрөө яаралтай цэвэрлэх ёстой
УИХ ын гишүүдийг бүрэн дэмжиж байгаа. Шударга төр үгүйлэгсээр удлаа. 3 хан сая иргэнээ , энэ их баялагтай улс , сайхан амьдруулах бүрэн боломжтой. ТӨРӨӨ авлигачид, луйварчдаас цэвэрлэх цаг ирж байна.
2019/01/21 103.26.193.254
зочин
аливаа ялалт бүхэн ялагдлын эхэн байдаг жамтай, хаа хүрэхийг харах л үлджээ, харж л байхаас ... эхнээсээ сандал суудал яриад эхэлсэн сурагтай, тэгвэлч нэг их хол явахгүй л дээ
2019/01/21 66.181.160.80