8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН: 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг нэмж барих төсвийг шийдвэрлэх шаардлагатай байна

2019-01-21 13:03:00

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр томуу, томуу төст өвчлөлийн асуудлын талаар хэлэлцэж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллийг сонссон байна. Тэрбээр  "Өнгөрсөн долоо хоногт Улсын онцгой комисс томуу, томуу төст өвчний талаар хуралдсан. Томуугийн асуудлыг онцгой түвшинд авч үзэн, анхааран тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаад ЭМ-ийн салбар талархалтай хандаж байна. Өнөөдөр томуугийн амбулаторийн үзлэгт эзлэх хувь нь хөдөө орон нутагт 8.8 хувь, нийслэлд 8 гаруй хувьтай байна. Энэ нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулбал буурсан үзүүлэлт. Гэхдээ тайвширч болохгүй. Учир нь томуугийн вирус эргэлдсээр байна. Ялангуяа цагаан сараар золголтууд хийгдэнэ. Халдвар тархах магадлал өндөр. Шинэ жилийн дараа тархалт нэлээн нэмэгдсэн. Орны ачаалал их нэмэгдэж байна.

Сүүлийн хоёр жил шалан дээр коридорт хүүхэд аваагүйг та бүхэн мэдэж байгаа. Бид зайлшгүй тохиолдолд ор гаргаж, эмчилж байна. Өнөөдрийн байдлаар коридорт хүүхэд авахгүй байна.

Өнөөдөр бүлгийн хуралдаанаар 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг нэмж барих төсвийг шийдвэрлэх, мөн вакцинаар хангахад санхүүжилт нэмэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа. Энэ гэхдээ төсөвтэй холбоотой учраас 2020 онд шийдвэрлэгдэх байх" гэсэн юм  

Сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.  

-УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийг улсад авах уу. Хэрвээ авбал ямар зориулалтаар ашиглах вэ? 

-Улсын хэмжээнд Хавдар судлалын ганцхан үндэсний төвтэй. Улсын  хэмжээнд хавдартай хүмүүсийн тоо олон байна. Тиймээс хавдарын чиглэлээр эмнэлэгт нэмэгдүүлэхэд М.Билэгт гишүүний барьсан эмнэлгийг төрийн өмчид худалдаж авбал ямар вэ гэдэг саналыг Хавдар судлалын үндэсний төвийн хамт олноос тавьж байгаа. Энэ хүсэлтийн дагуу судалсан. Ямар өртөгтэй юм, авах боломж байна уу гэдгийг ЭМ-ийн дэд сайд н.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. 

-Чуулганаар хэлэлцэх асуудлын дунд сайд нарын асуудал орсон байгаа гэнэ. Орны хүмүүсийг нь тодруулсан уу? 

-Энэ долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцээд, чуулганаар хэлэлцэж шийднэ. Хэрвээ шийдвэл орны хүмүүсийн асуудал дараагийн долоо хоногт яригдана. 

-УИХ-ын даргын асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн үү? 

-Хуулийг нь хэлэлцэж баталсан. Энэ хууль энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжсэний дараа энэ асуудал яригдах байх. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг шууд бичлэгээс үзнэ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл