8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянгол дүүргийн ахмад настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ

2019-01-21 14:14:17

НӨАТ-ын урамшууллын 2019 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2018 оны арванхоёрдугаар 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан юм.

Энэ удаагийн сугалааны тохиролд нийт 25,217,275 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 71079096 дугаартай баримт сонгогдов. Уг тохирлоор:

50 мянган төгрөгийн азтан 22,735

200 мянган төгрөгийн азтан 2,318

Нэг сая төгрөгийн азтан 239

5 сая төгрөгийн азтан 26

10 сая төгрөгийн 3 азтан тус тус тодорлоо.

Түүнчлэн 63030046 дугаартай баримт сонгогдон, 8 орон таарснаар 225,000,000 төгрөгийн супер шагналын азтан тодорсон юм. 

Супер шагналын эзэн нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан гэсэн мэдээлэл байна. Азтан өөрийгөө 225 сая төгрөг хожсон гэдгээ хараахан мэдээгүй байгаа бөгөөд хүсэлтээ баталгаажуулаагүй байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл