8o
Улаанбаатар хот
mobile menu

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг саатуулжээ

2019-01-22 09:16:00

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд дарамтын улмаас дөрвөн сая ам.долларыг дүүгийнх нь дансаар дамжуулж өгсөн гэж мэдэгдсэн. Д.Дорлигжав энэ талаар хоёр сая ам.доллар нь Т.Ганболд, “Голомт” банк, түүний дүү Д.Баатар гурвын хоорондын тооцоо байсан. Тэдний энэ маргааныг тайлах цорын ганц хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан болж таарсан.

Тэрээр 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр өдгөө Д.Дорлигжав болон түүний дүүтэй хамт хоригдчихоод байгаа Чангаагийн Бямбаатай хамт хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тэгэхдээ “…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байв.

Түүнээс хойш Д.Баясгалан ам нээгээгүй ч өчигдөр /2019.01.21/ түүнийг  АТГ-аас дуудаж байцаалт авчээ. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүнтэй холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийсэн байна. Нэгжлэг хийсэнийхээ дараа  “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг саатуулсан гэдгийг эх сурвалж хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Dorligjav hedal meduuleg ugch baigaa shuu
2019/01/25 202.21.120.226
зочин
Голомт банк эзэмшигчийн зөвшөөрөлгүй данснаас нь мөнгө гүйлгээнд оруулдаг гэж ойлгосон. Энэ бол маш ноцтой хэрэг. Ер нь энэ банк их булхайтай юм шиг байгаан даа.
2019/01/22 66.181.191.232
Өө
Үнэн ялна гэдэгт итгэж байгаагаа шү монголын цагдаа шүүх прокурор оо
2019/01/22 112.72.11.113
  • Recent
  • Most Read
  • Most Comment