8o
Улаанбаатар хот
mobile menu

Адуу хулгайлан нядалсан этгээдүүд хээлтэй гүүний хээлийг гарган хаясан байжээ

2019-01-22 09:39:09

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 16 тооны адууг хулгайлан, хогийн цэгт нядалж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.

Тодруулбал энэ сарын 18-ны 03:00 цагийн орчим хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын иргэн Б-ийн 16 тооны адууг Архангай аймгийн харъяат иргэн С гэгч нь хулгайлан тууж авчран Дархан сум Малчин баг дахь хогийн цэгийн орчим Дархан-Уул аймгийн харъяат Г, А, А, Ш нартай бүлэглэн нядалж байсныг илрүүлсэн байна.

Хэргийн холбогдох ажиллагааг хийн материалжуулж, харъяаллын дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн бөгөөд дээрх хээлтэй гүүний хээлийг нь гарган хаясан байжээ.

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас малын хулгай болон бусад төрлийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн чанартай зам, төвөөс алслагдсан захын хорооллуудаар нэмэгдэл эргүүл хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment