8o
Улаанбаатар хот
mobile menu

БОАЖЯ-аас “ЦЭВЭРХЭН ШИНЭЛЦГЭЭЕ” аяныг эхлүүллээ

2019-01-22 09:57:33

БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг санаачилж, олон улсын талархлыг хүлээгээд байгаа билээ.  Мөн Үндэсний их баяр наадмын үеэр “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулж улс орон даяар хоггүй наадсан.

Харин энэ удаа уламжлалт сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй тахин шүтэхийг уриалж “Цэвэрхэн шинэлцгээе” аяныг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

“Цэвэрхэн шинэлцгээе” аяны эхлэл болгож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд  болон бусад  хүрээ хийдийн хамба, лам нарыг хүлээж авч уузлаа.

Тэд өнгөрсөн жилийн цагаан сараар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын уриалгыг дэмжиж, уул, усаа тахихдаа бохирдуулахгүй шинэлэхийг сүсэгтэн олондоо уриалж, бохирдсон овоодыг байгаль хамгаалагчидтай хамтран цэвэрлэж дэмжиж байсан юм. Тэгвэл энэ удаа БОАЖЯ-наас уриалгаа өргөжүүлэн “Цэвэрхэн шинэлцгээе” аян хэрэгжүүлж байгаад талархалтай хандаж байгаагаа хэлээд дэмжин ажиллахаа  илэрхийллээ.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Эх болсон байгалиа хамгаалахыг олон нийтэд уриалж, соён гэгээрүүлэх нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй та бидний их үйлс юм. Иргэн бүр байгаль дэлхийдээ ээлтэй “Цэвэрхэн шинэлцгээе” хэмээн уриаллаа.

Байгаль орчны асуудал дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаж буй энэ үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль хамгааллын чиглэлээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд хандсан ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
falcon
end ene lam nar ymar hamaatai um be avilgaa avaad yvj baival boloo sh dee
2019/01/23 43.228.131.90
до
бүх овоо хог шил таяг, хадаг, идсэн малынхаа толгой зэрэг хог хаягдлаар дүүрсэн шүү дээ үүнийг цэвэрлэх аян өрнүүлье Лам нар авахаас өөр нийгэмд хэрэгтэй юм хийхгүй юм даа
2019/01/22 66.181.187.11
Хөх чоно
Худлаа шоудаж байхаар байгаль хамгаалах ажлаа жинхэнэ ёсоор хийгээч
2019/01/22 202.72.245.122