8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүгч О.Зандраа П.Батсайхан нарыг өмнөх ажилд нь эгүүлэн томиллох санал гаргажээ

2019-01-22 14:35:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-ийн гишүүн О.Зандраа, П.Батсайхан нарыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул чөлөөлөх зарлигыг энэ сарын 15-нд гаргажээ. Тиймээс ШЕЗ-ийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж энэ сарын 18-нд дээрх хоёр эрхмийг өмнө нь ажиллаж байсан шүүгчийн албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Тодруулбал, О.Зандрааг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчээр, П.Батсайханыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах эрхийг нь сэргээхийг Ерөнхийлөгчид санал болгосон байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ламгомбо
Битгий хуц
2019/01/23 66.181.176.178
Буурай
Энэ нэг Лүндэндорж гэж Элбэгдоржийн балай нөхрийг одоо өөрчлөөч. Хүн дайрч байсан хүн ийм ажил дээр байж болдог юмуу
2019/01/22 202.72.245.122