8o
Улаанбаатар хот
mobile menu

“Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр хуулийн байгууллага саатуулсан уу

2019-01-23 09:20:00

Өнгөрсөн 2016 онд Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлсэн билээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь өнөөгийн эрх барьж байгаа буюу МАН-ын улстөрчид, бизнесмэнүүд багтаж байгаа. Энэ цагаас хойш манай улс оффшорчидтой тэмцэж эхэлсэн бөгөөд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны  долдугаар сарын 24-ны оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж, захирамж гаргаж байсан. Үүний дараа  Авлигатай тэмцэх газраас оффшор бүс дэх данс эзэмшдэг эрхэмүүдийг данс болон эд хөрөнгө эзэмшдэг албан тушаалтнуудыг асуудлаа цэгцлэх гурван сарын хугацаа өгсөн. Хамгийн сонирхолтой нь энэ хугацаанд оффшор данс эзэмшдэг 49 иргэнээс мөнгөө татсан нэг л иргэн бий. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.Тодруулбал, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням мөнгөн хөрөнгөө буцаан татсан байдаг юм. Хамгийг хачирхалтай нь мөнгөн хөрөнгөө буцаан татсан цорын ганц хүн гэгдэх “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг хоёр хоногийн өмнө /2019.01.21/ хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьсон байна. Юуны учир яагаад хоригдов. Түүний хууль бус үйл ажиллагаа илчлэгдсэн үү.

Хэрэг явдлыг эргэн санахад Ч.Даваанямыг анх хуулийн байгууллага шалгаж эхлэх үед  Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн зүйл ангид заасны дагуу шалгаж байгаа гэвсэн мэдээллийг хууль хяналтын байгууллага өгч байсан. Түүний оффшороос оруулж ирсэн гэх дөрвөн сая 370 мянган ам.доллар нь хууль бусаар олсон хөрөнгө байсан уу.

Ч.Даваанямын хувьд НИК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.1996 онд Т.Энхжаргал, Ж.Оюунгэрэл нарын хамтаар “Петровис” компанийг үүсгэн байгуулсан гэдэг. Анх 1996 онд Ардчилсан нам ялж, Ж.Оюунгэрэл намын нөлөөгөөр НИК-ын захирал гэх ажлаас халагдаад, гэртээ байж байтал Ш.Оюунбилэг агсан түүнийг шатахууны бизнес хийхийг зөвлөн, өөрийн багын найз Ч.Даваанямтай холбож өгсөн хэмээн улс төрчид ярьдаг.  Петровисын захирал Д.Энхчимэг гэх хатагтай түүний том охин. Гэхдээ түүний анхны эхнэрээс гарсан охин нь. Тиймдээ ч тэрбээр өөрийн охиндоо шатахууны бизнесээ залгамжлуулан үлдээсэн гэсэн мэдээлэл байдаг.

Мөн үүнээс гадна Ч.Давааням өнгөрсөн жилүүдэд  хоёр дахь эхнэртэйгээ АНУ-д амьдардаг гэсэн мэдээлэл гарч байсан.  Түүний хувьд Ерөнхий сайд асан С.Баярын охиноос АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэсэн мэдээлэл өмнө гарч байсан. Ерөнхий сайд асан С.Баяртай нэлээд дотно. Түүнийг С.Баярын хөрөнгийг “эргэлдүүлдэг” байсан байх магадлал маш өндөр хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичдэг. Эсвэл түүнийг хорьсон энэ үйл явдал хэргийн салхийг С.Баяр эргүүлэв үү???.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хамгийн сонин нь тэр 4,3 сая доллар хаана байгаам бэ?
2019/01/23 150.129.140.230