8o
Улаанбаатар хот
mobile menu

Хардалтын улмаас найз охиноо хөнөөгөөд өөрөө амиа хорложээ

2019-01-23 09:40:06

ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр  өглөөний 09.30 минутад иржээ. Хоёр иргэний эмэгтэй нь газар дээрээ нас баржээ. Харин эрэгтэйг нь ГССҮТ-д хүргэсэн ч биеийн байдал нь дийлэлгүй нас барсан талаар мэдээлэл өчигдөр цацагдсан. Тус хэргийн газар цагдаагийн байгууллага ажиллаж, хэргийн газар үзлэг шалгалт хийсэн байна. Хэргийн газраас талийгаачдын гар утас болон, өдрийн тэмдэглэл бүхий дэвтэр олсон байна.  Эх сурвалжийн мэдээлсэнээр тус хэрэг амиа хорлолт биш бөгөөд өндрөөс унасан эмэгтэй хоолойн тус газартаа хутгалуулсан байсан бөгөөд  таван давхарын цонх нь хагарсан, цонхны хүрээ нь нэлэнхүйдээ цус болсон байдалтай байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү хэрэг нь хардалтаас үүдэлтэй гэнэ. Хардалтаас болж маргалдсан асуудал нь даамжирч, нэгнийхээ аминд хүрээд өөрөө амиа хорлосон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буруу Цолмон
Ардчилын нэрээр хулгайч луйварчин алуурчин нар төрийн толгойд зайдлаж хэт даварч ард иргэдийг туйлдуулаж архи дарсанд жэвүүлэж ухаан санааг нь хоръдуулсаар байна Үүний үр дагвар нь гэмт хэрэг
2019/01/28 103.10.23.74
Монголыг
Ардчилсан гэх энэ бузар нийгмээс салаачээ монголчууддаа
2019/01/25 202.9.42.147