8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинжилгээгээр эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ

2019-01-23 09:59:08

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн Гахайн африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан 217 хүний бүрэлдэхүүнтэй 24 ажлын хэсэг шуурхай ажиллаж 313 гахай, 3.3 тонн махыг зохих зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн ажлын хэсэг таван байршилд буй импортоор мах нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн өвчин үүссэн өөх, мах махан бүтээгдэхүүн битүүмжилсэн агуулахууд дээр ажиллаж байна. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр баталгаажсан өвчний үүсгэгчээр бохирдсон гахайн махнуудыг үргэлжлүүлэн лацдахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн шаардлагатай гэж үзвэл хүсэлт тавьсан ААН байгууллагуудад дахин лабораторийн шинжилгээ хийлгэж, эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
hutsana biz bur horivol taarna
2019/01/23 203.91.115.41
н
эрүүл гахайн махыг ч хүн авахгүй дээ... эрүүлийг нь батлаад нөөцөлдөгийм уу яадгийн
2019/01/23 202.179.31.85
Сайн уу найз
Хятад Солонгос хоодны газар бүү хоод ид ямар ч махыг амтлагч халуун ногоогоор зодоод зарна шү дэ
2019/01/23 112.72.11.106
Zochin
ЯМАР ХҮНИЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖЭЭД БАЙНА ДАА
2019/01/23 103.26.195.79
  • Recent
  • Most Read
  • Most Comment