8o
Улаанбаатар хот
mobile menu

"Виртуал музей" төслийн нээлтийн арга хэмжээ болно

2019-01-23 10:00:43

Үндсэн хуулийн цэц хуралдана

09:30 цагаас Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Улаанбаатар зочид буудлын “Хархорин” хурлын танхимд

09:30-17:00 цагийн хооронд "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг ХЗДХЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран зохион байгуулж байна.

МҮЭХ-ны байр 4 давхарт хурлын зааланд

11:00 цагаас УИХ, Засгийн газарт МҮЭ-ийн холбоо болон Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын холбоод, 21 аймгийн ҮЭ-ийн холбоо, Нийслэлийн ҮЭ-ийн холбоодоос нэгдсэн санал, шаардлагыг тавиж байгаатай холбогдуулж Хэвлэлийн бага хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас "Бид уучлахгүй хөдөлгөөн" хуулийн этгээд болж үүсгэн байгуулагдсантай холбогдуулан "Авлига, албан тушаалын хэргийг шийдэх шийдэл" сэдвээр мэдээлэл хийнэ.

"Хангарди" ордны 14 дүгээр давхрын Хүндэтгэлийн танхимд

11:40 цагаас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж байгуулна. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн 152 хороонд Монголын өмгөөлөгчдийн холбооноос хуульч, өмгөөлөгчөө байнга байлгаж иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, туслалцаа үзүүлнэ.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагаас Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагаас Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ танилцуулна.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

15:00 цагаас "Виртуал музей" төслийн нээлтийн арга хэмжээ болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл