8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговьд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглолоо

2019-01-23 10:54:45

Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт ихсэж бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэгчдээс нэг хүн нас баржээ. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 2 нь маш хүнд, 7 хүүхэд хүнд байгаа төдийгүй өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар тархаж байгааг эмч нар хэлж байна. Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн тул аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэр Онцгой комиссоос гаргажээ. 

Энэ 7 хоногт тус аймагт зохион байгуулагдах байсан Ингэний айрагний баяр, Малчдын зөвлөгөөн, Тэмээний баяр зэрэг олон нийтийн арга хэмжээнүүд бүгд цуцлагдсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment