8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны рейтинг хамгийн өндөр байна

2019-01-23 14:44:00

Сүүлийн үед олны анхаарал татаад буй сэдвүүдээр MMCG судалгааны агентлагаас судалгаа хийжээ. Тодруулбал, Салхитын мөнгөний орд, Асгатын мөнгөний орд, МАНАН бүлэглэлийн эсрэг иргэдийн жагсаал, Хотын даргын талаарх, Ерөнхийлөгчийн хууль санаачилсанд, Улс төрчдийн рейтинг зэрэг сэдвээр судалгаа хийсэн байна. Уг судалгаанаас тоймлон хүргэж байна. 

Асгат, Салхитын ордыг төр мэдэлдээ авсан нь зөв шийдвэр гэж иргэд үнэлжээ

1. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулсан. Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Энэхүү ажиллагаа, шийдвэрийг судалгаанд оролцсон 10 хүн тутмын найм нь зөв шийдвэр гэж үнэлжээ.

 АСГАТЫН мөнгөний орд талаарх иргэдийн байр суурь:

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн Асгатын мөнгөний ордыг төр мэдэлдээ авахаар шийдвэрлэснийг судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 78 хувь нь зөв хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

 Иргэд

-Оросууд хөрөнгө оруулалт хийж ашиглаж чадахгүй байгаа бол чаддаг хүнд нь шилжүүлэх хэрэгтэй. Буцаан авсан нь зөв болж,

Өдий болтол, 25 жил ашиглахгүй хаячихсан байхад Монголын төр юу хийж байсан юм бол гэж гайхаж байна. Энэ ордыг зүгээр хадгалаад байх ёсгүй. Одоо төр нэгэнт өөртөө авчихсан бол хурдхан үйл ажиллагааг нь эхлүүлж хуулийн хүрээнд ажиллуулах хэрэгтэй байна гэжээ.

МАНАН-гийн эсрэг жагсаал, цуглааныг үргэлжлүүлэх ёстой

Судалгаанд оролцогчдын 83 хувь нь МАНАН-гийн эсрэг жагссан нь М.Энхболдыг огцруулснаар дуусах ёсгүй. Шударга бус бусад асуудлын эсрэг үргэлжлүүлэн тэмцэх ёстой гэжээ.

Ингэхдээ жагсаалын зорилгыг

  • 64 хувь нь нийгэмд шударга ёс тогтоох,
  • 35 хувь нь МАНАН дэглэмийг нураах зорилготой
  • 34 хувь нь М.Энхболд гэх ганцхан хүнийг албан тушаалаас нь буулгах зорилготой 
  • 28 хувь нь МАН дотооддоо, намдаа их цэвэрлэгээ хийх зорилготой
  • 25 хувь нь ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаа нуух, дарах зорилготой
  • 23 хувь нь МАН 2020 оны сонгуульд нэр цэвэр оролцохын тулд бүх буруугаа М.Энхбол гэдэг хүнд тохоохыг оролдож байна. 
  • 2 хувь нь хэлж мэдэхгүй байна гэжээ. 

Жагсаалын талаар хэн юу хэлсэнийг доорх хүснэгтээс унших боломжтой юм. 

Мөн МАНАН-ын эсрэг жагсаалыг УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсанаар дуусгах ёстой юу, эсвэл ЖДҮ, Шударга бусын хонгил гэх мэт бусад асуудлуудын эсрэг жагсаалаа үргэлжлүүлэх ёстой юу гэхэд 83 хувь нь бусад шударга бус асуудлуудын эсрэг жагсаалаа үргэлжлүүлэх ёстой гэжээ. 

Иргэд С.Мөнхчулууныг танихгүй гэжээ

Судалгаанд оролцогчдын 54 хувь нь НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад С.Мөнхчулууныг дэмжиж томилуулах саналаа хүргээд байгаа асуудлыг сонссон, мэдээлэлтэй байгаа гэжээ.

Харин олонх нь энэ хүний талаар мэдээлэл муутай, танихгүй учир хотын даргад дэмжих эсэхээ мэдэхгүй байна гэжээ.

4. УИХ-ын ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг судалгаанд оролцогчдын 86 хувь нь дэмжиж байна гэжээ.

Ингэхдээ М.Энхболдыг огцруулсанаар юу өөрчлөгдөх талаар иргэд өөрсдийн байр суурийг илэрхийлсэнийг доорх хүснэгтээс уншиж болох юм. 

 Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэх итгэлийн индекс тогтмол өсөлттэй байна

2019 оны нэгдүгээр сарын байдлаар улстөрчдийн рейтингийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хоёрт, Монгол Улсын Х.Баттулга гуравт жагссан бол УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ж.Батзандан нар айргийн тавд багтжээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нар ТОП-10-т жагсчээ.

Тус судалгааны агентлагаас улстөрийн өндөр албан тушаалтнуудад итгэх итгэл, үйл ажиллагааны индексийг мөн гаргажээ.

Төрийн гурван өндөрлөгт итгэх итгэлийн индексийг сүүлийн саруудад хийсэн судалгааны дүнгээр харьцуулан харахад Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэлийн итгэлийн индекс өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тогтмол буурсаар байсан бол энэ сард харьцангуй өссөн байна.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэх итгэлийн индекс тогтмол өсөлттэй байна. Харин УИХ-ын М.Энхболдод итгэх индекс энэ сард буурч, 10 онооноос 2,1 буюу олон нийт огт итгэдэггүй гэсэн үнэлгээ авчээ.

 Мөн Төрийн гурван өндөрлөгт итгэл итгэлийн индексээс гадна Хамгийн сайн улстөрчдийг тодруулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх 38 хувиар тэргүүлж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 21 хувиар, Ерөнхийлөгч Х.Баттулга 19, С.Жавхлан 17, Ж.Батзандан 14, Ц.Нямдорж 8, Г.Занданшатар 6 хувиар удаалжээ. 

Харин хамгийн муу улстөрчдөөр 45 хувиар УИХ-ын дарга М.Энхболд, 17 хувиар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, 9 хувиар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, 7 хувиар С.Эрдэнэ, 6 хувиар М.Билэгт, 4 хувиар Б.Ундармаа, 4 хувиар Ж.Батзандан, 4 хувиар С.Жавхлан, 3 хувиар Ж.Мөнхбат нар тодорсон байна.

 Х.Соёл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
жирийн ард
ГАЗРЫН ТОСНЫ ГЭРЭЭГЭЭ ШИНЧИЛЭХ ЮМ САН ӨӨРСДӨӨ АВАХ ЮМ САН
2019/01/30 150.129.143.154
Гн
Одоо элбэгдоржийг баицаа..бас 20 онд ардчилалын нэртэи хулгаичуудаас бүүр сал..ажилтаи иргэддээ цалин хангалттаи өг..ажлын баир гадныханд бус монголчуудынх бх ёстои..
2019/01/25 202.9.42.147
zochin
Zuv zuil hiij baigaa hunii zam mur ariun baidag Amjilt uruue
2019/01/25 202.21.120.226
Иргэд
Луйварчдыг эр зориг гаргаад дарчихаж чадахгүй байж, чадаж байгаа Хүрэлсүхэд бүү атаарах. Эх оронгүй болтлоо Элбэгдорж, Миеэ 2-т луйвардуулчихаад олон юм яриад байгаа этгээдүүдийг юу гэхэв дээ.
2019/01/24 66.181.176.178
Zochin
SHAAL hudlaa sidalgaa bna
2019/01/24 202.9.45.100
Хмм
Энэ бүх жүжгийн зохиолж женко, ерөнхий найруулагч ухна, жүжигчин алиа салбадайнууд оюунэрдэнэ болд батзандан гэх мэт, зураглаач херо баатар, цацагч доржзодов
2019/01/24 202.9.42.114
Zochin
Bolidoo yasan tuvugtei hvmvvs vee yalsan bol ylsan
2019/01/23 103.229.120.30
Зохиолч
Захиалгатай зохиомол нэг талыг барьсан дарга нарын таашаалд зориулсан санал асуулга нэртэй төлбөртэй тавилттай бичлэг болжээ. Оюунэрдэнэ зохиож баатар найруулжээ.
2019/01/23 202.9.43.118
Иргэд
Ер нь ханатай гарчээ.
2019/01/23 66.181.176.178
Зочин
Миеэ, 60 тэрбумын Сундуй нарын бууны нохой Мөнхчулуун гэгчээс өөр нэр цэвэр хүн алга уу. Төрсөн дүү нь олны дунд сэлэм эргүүлж танхайрдаг зэрлэг гар гэж байгаа шүү.
2019/01/23 150.129.140.230