8o
Улаанбаатар хот
mobile menu

Арван настай хүүхэд мориноос унаж, амиа алджээ

2019-01-24 09:21:30

Хүйтний улирал буюу жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд, газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай байхад хурдан морины уралдаан зохион байгуулснаас болж хүүхдүүд хурдан морины үсэргээ, сунгааны үеэр мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос эхлээд амиа насаа алдах хүртэл сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн ноцтой хохирол амссан тохиолдлууд олноор гарсан. Тэгвэл 2019 онд хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол гарлаа.

Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс тухай бүрт нь анхааруулж ирсэн. Иймд хүйтний буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар тус комисс Засгийн газар болон 21 аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлээд байна.

Та бид үр, хүүхдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах хамгаалах үүргийг тэднийхээ өмнө хүлээдэг. Иймд иргэд та бүхнийг хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хүүхдээрээ хурдан морь унуулахгүй байхыг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Har baraan zvil bichij yaridag nuhdvvd iim l irchin usuj undiisun bololtoi bagiin amidral suuri hvmvvchil yagaad ch zasagdahgvi gedeg yasan vnen yumbee.
2019/01/25 66.181.177.229
Zochin
Neg hvniig horloh muulah daldiin har chutgurvvd amilsan baihaa dandaa l muu amlaad muu heleel yostoi mongolch buzartaj bainadaa. Sain saihan yum bhgvi dandaa gar baraan zvil yarij bichih yumaa
2019/01/25 66.181.177.229
Zochin
Yachihsan yum bee deer ved mongol hvn morio uyal hvvhdvvd ni uvul zungvi unaal bolool baidag baisan odoo bolohoor vheel bhiin. Uul ni mori ch ezendee hachin eeltei amitandaa
2019/01/25 66.181.177.229
zochin
bvh medeenii garchig bvr vhel aluur deerem tonuul zavhral .
2019/01/24 185.39.141.95
zochin
ene handaggvi tsddaggvi yaasan ih shunal tachaal ve ?
2019/01/24 185.39.141.95
Иргэн
М.Энхболд дарга л морь унаач хүүхдүүдийг түлхэж унагаад алаад, хядаад байгаа юм шиг бүлэглэн зовоодог байсан одоо тэгээд бичиж сүйд болохгүй л байнашдээ?! Харинч Монгол морин уралдааныг дэлхийд данста
2019/01/24 203.91.119.94
Иргэн
М.Энхболд дарга л морь унаач хүүхдүүдийг түлхэж унагаад алаад, хядаад байгаа юм шиг бүлэглэн зовоодог байсан одоо тэгээд бичиж сүйд болохгүй л байнашдээ?! Харинч Монгол морин уралдааныг дэлхийд данста
2019/01/24 203.91.119.94
Иргэн
М.Энхболд дарга л морь унаач хүүхдүүдийг түлхэж унагаад алаад, хядаад байгаа юм шиг бүлэглэн зовоодог байсан одоо тэгээд бичиж сүйд болохгүй л байнашдээ?! Харинч Монгол морин уралдааныг дэлхийд данста
2019/01/24 203.91.119.94
  • Recent
  • Most Read
  • Most Comment