8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөөгүй амиа хорлосон нь бүрэн тогтоогджээ

2019-01-24 09:41:00

“Монгол модель” агентлагийн модель, “Mon­golia’s next top model 2018” уралдааны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага гурван сарын хугацаанд шалгаж шалгалтын ажиллагааг дуусгасан байна. ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр хэргийн талаар тодорхой мэдээлэл өглөө.

Цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр тус хэргийн талаар “2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр ХУД-ийн 15 дугаар хороо “KH Apartment” хотхоны хойд талд байрлах  барилгын хоосон хашаанд Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Талийгаач Ч.Чамин-Эрдэний унасан байж болох 14 дүгээр давхарт буюу гарын мөр олдсон салхивчинд мөрдлөгө явуулж салхивчаар хүн унах боломжтойг олж тогтоосон. Мөн талийгаачийг амьд сэрүүн байхад буюу ТВ-ийн шоу  нэвтрүүлэгт оролцож байхад нь  түүний өрсөлдөгчийн ээж нь маанийн ерөөл уншсан. Энэ бүхнээс эхлээд түүний үхэл гадны нөлөөтэй байх магадлалтай гэсэн  гомдлыг талийгаачийн ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ асуудлыг шалгаж үзэхэд оролцогчийн ээж нь өөрийн найз нөхдийн хамт “Дүнчүүр маань” гэдэг маанийг дуулж байгаад бичлэг хийлгэсэн. Уг бичлэгийг дуулсан дуучин нь тухайн цаг хугацаанд бичлэгээ сонсгох зорилгоор оролцогчийн ээж рүү явуулсаныг ээж нь хүлээн авч, уулзалтын үеэр гар утаснаасаа сонссон нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон байгаа. Харин Мөрдөн шалгах явцад талийгаачийн үхлийн шалтгааныг Шүүхийн шинжилгээний дүгнэлт зэргийг харгалзан гадны нөлөөгүй  амиа хорлосон нь  бүрэн тогтоогдсон

Мөн сүүлийн үед Талийгаачийн нагац ах болох иргэн Ч.Гэрэлхүү нь тус шоуны шүүгч оролцогч нарыг хүний амь нас хохироосон гэсэн янз бүрийн мэдээлэл цахим орчинд бичсэн. Энэ асуудлыг мөн цагдаагийн байгууллага шалгахад ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүүд  гүтгүүлсэн гэх хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан. Тус хэргийн мөн цагдаагийн байгууллага шалгаж байна” гэв.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бат
Хайр дурлалаа үнэнч тэвчээртэй хүүхэн байна 6жил богно хугцаа биш Нөгөө талаас амь насыг нь хорълуулсан байж болох юм
2019/01/28 103.10.23.74
иргэн
Номтой баярын хүү дуулдсан даа тэр хахууль хэргэлсэн дээ
2019/01/28 103.10.23.74
зочин
ум ма ни бад ми хум. Шүүх хэдий худлаа ч арай ийм буруу дүгнэлт гаргахгүй байхаа. хүн хорлосон бол гарын хээ мээ гээд л зөндөө баримт гарч ирдэг гээ биз дэ.
2019/01/27 103.26.193.102
Зочин
Яг үнэн дээ шүүх эмнэлэг шинэ,хуучин шарх мэддэггүй юм билээ.Ийм л хүмүүс ажилдаг юм.
2019/01/26 202.126.89.110
zochin
hvn bolj tursunii gol zarchim haanch amid yavah erh shvvdee
2019/01/24 185.39.141.95
zochin
delhiid ...uls tuluulj turd garsan lalaruud mongoliig samarch duraaraa aashlan durgij bn daa .ingej baihaar 1 ulsiin medeld kolonchlogdon jargah ni amid yavah erh bish gej vv .
2019/01/24 185.39.141.95
zochin
mongold vnen yum gej alga tsagdaa nar ni hvrtel huiwaldaand oroltsdog bolj
2019/01/24 103.10.21.112
Хараалд Идсэн Хахуулд өртсөн Хогийн Новшнууд
Ээждээ Эмээдээ Хайртай үргэлж санаа тавьдаг, тийм охин гэнэт нэг өдөр амиа хорлоно гэж байхгүй. Худлаа хуцацгаагаад байх юмаа.
2019/01/24 202.179.16.129
Зочин
Гэр бүлтэй хүн байнга цуг бж чадахгүй асуудалтай тэрийг нь тэвчих сэтгэлийн тэнхээ нь хүрээгүй болоод л амиа хорлож бга биз.
2019/01/24 139.5.219.83
Зочин.
Гэр бүлтэй хүнтэй явалдах бузар нүгэл, байнга хэрүүл уруул дагуулдаг. Хараал eрөөлд өрттөг. Гэр бүлтэй хүний гэр бүлийг бодохгүй үр хүүхдийн зовлонг бодохгүй хар амиа хичээсэн муухай хүүхэн байсан юму
2019/01/24 139.5.219.83
Zochin
ЭНЭ ЧАМИНЭРДЭНЭ НАС БАРСАН ХҮНИЙ ЯСЫГ ӨНДӨЛЗҮҮЛЭХ ЁС ЗҮЙГҮЙ МУУ ЁРТОЙ Ч ГЭСЭН. НЭГ АСУУЛТ ЗАЙЛШГҮЙ УРГАН ГАРЧ ИРЭЭД БАЙГАА ЮМ АА. ЭНЭ НЬ ЮҮ ВЭ ГЭХЭЭР ЭНЭ хүүхэн яагаад ГЭР БҮЛТЭЙ ХҮНТЭЙ 6 ЖИЛ ЯВАЛДВАА
2019/01/24 139.5.219.83
HEREGGUI HUN SUGNUUDED
Uheh uchirgui huniig alchihaar ar ger eh etseg ni tegelgui yadgiin.aluulsan humuust uyniih ni amar amgalan baihiin sain huutsulduj oloh l heregtei!
2019/01/24 98.223.192.219
Saraa
Za bitgii hudlaa shaa amia horloogui shdee hunii gart amia aldchaad bhad yaj ingej hudlaa shaadag bnaa mongold huuli tsaaz unen shudarga es gj alga
2019/01/24 202.126.89.75
Zochin
Jaahan todorhoi medeelel og l do hvn unaj vheh bolomjgvi gecheed ania horloson gd bhin herhen yaj horloson ni eroosoo alga bn shd. Hoorhii do hvnii ohin vriig yamar ch hetsvv yum be de
2019/01/24 202.9.42.18
Наранцэцэг
ямар үйлийн лайтай хүмүүс араасаа ийм их хэл ам дагуулдаг юм болдоо хөөрхий, ум сайн амгалан болтугай
2019/01/24 202.70.47.134
Dandar
Uheh muruuruu uhehgui yu geechiin nugel ve. Hoinooso buun amitan chireed.
2019/01/24 112.72.11.105