8o
Улаанбаатар хот
mobile menu

ХСҮТ-ийн эмч нар элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн хагалгааг амжилттай хийжээ

2019-01-24 10:01:00

Хавдар Судлалын Үндэсний төвийн эмч нар элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн хагалгааг амжилттай хийсэн талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл өөрийн фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.

Тэрбээр "Дөнгөж сая Ж.Чинбүрэн даргатай ХСҮТөвийн хамт олон маань элэг шилжүүлэн суулгах ес дэх мэс заслаа амжилттай хийж дуусчээ. Бас нэг хүнд амьдрал бэлэглэсэн алтан агшин. Манай мэс засалчдаас Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар мөн иржээ.

Баяр хүргэе Та бүхэндээ. Өвчтөн маань хурдан эдгэрэх болтугай. Сайхан мэдээ дуулгасан Ж.Чинбүрэн эмчдээ баярлалаа. Таатай мэдээг найзуудтайгаа хуваалцъя гэж бодлоо. Та бүхэн маань ч бас баярлана даа. Сайн үйлс дэлгэрэх болтугай" хэмээн бичээд доорх фото зургийг оруулжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
БАЯР ХҮРГЭEk
2019/01/24 122.201.22.49
ЗОЧИН
хагалгааны дараа бүрэн эрүүл болно гэж байхгүй, харин хорвоогийн нарийг үзнээ. байнгын өвчлөл асаргаа сувилгаа хэрэгтэй, өндөр үнэтэй их эм ууна.эмнээс үүдэлтэй зүрх судасны, сахар,сэтгэцийн өвчтэй б
2019/01/24 122.201.26.172