8o
Улаанбаатар хот
mobile menu

Орцонд эмэгтэй хүн зодож дээрэмдсэн этгээдийг 1 сар цагдан хорихоор боллоо

2019-01-24 11:19:19

Гэр лүүгээ орох гээд орцондоо цахилгаан шат хүлээгээд зогсож байсан эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн Б.Баярцогийг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, Б.Баярцог нь 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах байрны 2-р орцонд Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна.

Ингээд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр хэлэлцээд Б.Баярцогийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Хаашаа юм 1 сар хоригдоод гарч ирээд дахиад л дээрэмчний ажлаа хий гэж байгаа юм уу Тэгж л ойлголоо, Зөв үү айн,
2019/01/24 66.181.160.19
hi
iim yumnuudiig alaachee
2019/01/24 103.10.21.112
Zaluu
4 mochiig ni hugalah heregtei
2019/01/24 184.151.231.201
зочин
ганцхан сар хорилоо юу
2019/01/24 64.119.18.149