ИРГЭДИЙН АНХААРАЛД
Нийгмийн халамжийн зарим үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлэх болсонтой холбогдуулан Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шийдвэр гарах хүртэл дараах үйлчилгээний 2018 оны өр төлбөрийг нөхөж олгохгүй болно. Үүнд:
- Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Нөхцөлт мөнгөн тэтгэмж
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
- Жирэмсэн эхийн тэтгэмж
- 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт
- Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт.
Улсын төсвөөс санхүүжиж байсан дараах тэтгэвэр тэтгэмжид хамрагдаж байгаа иргэд 2018 оны мөнгөө нөхөж авах боломжтой.
- Насны хишиг
- Эхийн алдар одонтой эхчүүдийн мөнгөн тусламж
- Алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдэл хөнгөлөлт
Жич: 2019 онд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтөд хамрагдах эрх үүссэн иргэдийн хувьд тэтгэвэр тэтгэмж хугацаандаа хэвийн олгоно.