8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банкны аль чсалбар нэгжээс халамжийн мөнгө авах боломжтой

2019-01-24 16:00:00

Төрийн банк нь Монгол Улсын бүх хотын суурин газарт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2.8 сая харилцагчиддаа банкны цогц үйлчилгээг хүргэн ажиллахын зэрэгцээ төрөөсиргэдэд олгодог 72 төрлийн халамжийн үйлчилгээг дамжуулан олгодог.

2019 оны нэг дүгээр сарын нийгмийн халамжийн санхүүжилт Төрийн банканд оройтож орж ирсэн, мөнбусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзаж байгаа тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк давхардсан тоогоор 360 мянган иргэнд олгохоор болсон нь Улаанбаатар хотын зарим салбар нэгжийн ачаалал нэмэгдэж, дараалал үүсгэж байна.

Тиймээс Төрийн банкнаас зохицуулалт хийн нийслэлд оршин суух харъяалалтай иргэд энэ долоо хоног дуустал Төрийн банкны Улаанбаатар хотын аль ч салбар нэгжээс халамжийн мөнгө авах боломжтой болголоо. Мөн салбар, нэгжийн хаяг байршлыг мэдээллийг https://www.statebank.mn/w/mn/contactus/salbarгэсэн линкээс авч, дараалал багатай салбараар үйлчлүүлнэ үү.

Мөн зарим дүүрэгт халамжийн санхүүжилт орж ирээгүй байгаа тул Төрийн банкны www.statebank.mnцахим хуудас болон www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудаст санхүүжилт орсон тухай мэдээлэл орсны дараа өөрт ойрхон Төрийн банкинд очиж халамжийн мөнгөө авна уу.

Одоогоор дараах санхүүжилт орсон халамжийг олгож байна. Үүнд:

Дүүрэг\Халамж

Үндсэн

Жирэмсэн эх

Цалинтай ээж

Алдарт эхийн Одон

Ахмад дайчин

Насны хишиг

Хан-Уул

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Сонгинохайрхан

Олгоогүй

Олгоогүй

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Чингэлтэй

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Сүхбаатар

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгоогүй

Олгожбайна

Баянзүрх

Олгоогүй

Олгоогүй

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Баянгол

Асаргааны 70 мянгаас бусдыголгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Олгожбайна

Налайх

Олгожбайна

Олгожбайна

Олгоогүй

Олгожбайна

Олгоогүй

Олгожбайна

 

Төрийн банк

2019.01.24-ний 15:00

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл