8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд: Цагаан сарын баяраас өмнө УИХ-ын дарга шинээр томилогдох нь зөв

2019-01-25 10:53:00

Парламент дахь гишүүдийн дийлэнх олонхын саналаар УИХ-ын даргыг чөлөөлдөг болох хууль эрхзүйн орчин өнөөдрөөс бүрдэн хэрэгжиж эхлэж байгаа. Уг хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдыг албан үүргээс нь чөлөөлөх тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өнөөдөр өглөө өргөн барьсан. Энэ асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын дарга М.Энхболд "

Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Их хурлаар шийдэгдэж, өнөөдрөөөс хэрэгжиж эхэлж байна.

Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг надад өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Яаралтай горимоор хэлэлцэхийн тулд УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, Захирамж гарах ёстой. Өнөөдөр 13.00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдана.

Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон. Өнөөдрөөс хойш чуулган хуралдах хамгийн наад талын бололцоотой өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригийн 29-ний өдөр байна.  Энэ өдөр 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог, 10 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх боломжтой.

УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр 13.00 цагт хуралдана.

Хууль хэрэгжих хугацаа өнөөдөр эхэлж байгаа ч Дэгийн тухай хуульд заасны дагуу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Сэтгүүлийн эхийг дөрөв дэх өдөр хэвлэлтэд өгсөн, 28-ны даваа гаригт хэвлэгдэх юм байна. Тэгэхээр хуулийг хэрэглэх хугацаа 28-наас эхэлнэ гэсэн үг юм. Нөгөө талаар энэ асуудал энэ долоо хоногийн хуваарьт ороогүй, дөнгөж сая өргөн барьсан учраас шууд хэлэлцэх нь Дэгийн тухай хуулийг зөрчинө гэсэн үг.

Надад ажил албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөж, огцроход болохгүй зүйлгүй. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй гэж бодож байна гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЭМ
Унжсаар байгаад хамаг юмаа амжуулаад л авлаа. Одоо өгөхөд яахав дээ.
2019/01/28 103.229.123.58
Сарангэрэл
Энэ үхэж байвал таарсан нөхрийг элбэгдоржтой нь с.эрдэнэтэй нь д.эрдэнэбаттай нь эргүүлэн татаж эрүү үүсгэн эд хөрөнгийг нь улсад авах цаг болжээ
2019/01/26 112.214.88.121
Zochin4
ОЮУН-ЭРДЭНЭ 15 ТОЛГОЙТОЙ АТГААЛЖИН ХАР МАНГАСЫГ ДАРЖ ЧАДВАЛ АМАР САЙХАН ЖАРГАНА ГЭЖ ҮЛГЭР ШИГ ЮМ ЯРИЖ БАЙНА ДАА.ҮЛГЭР НЬ ДУУСЛАА ОДОО АРД ТҮМЭН ЖАРГАХЫГ ХАРАХ ҮЛДЛЭЭ.М.ЭНХБОЛД ГЭЖ ХҮН МУУ ХҮН БИШ ШҮҮ.
2019/01/25 150.129.142.50
Zochin
М.ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮНИЙГ ОГЦРУУЛЧИХВАЛ АМЬДРАЛ НЬ САЙЖИРЧИХ ЮМ ШИГ ЭНЭ ХҮНИЙГ ХЭЛЭХ ХЭЛЭХГҮЙ ҮГЭЭР УДАМ СУДАРААР НЬ ДАЙРЖ ДАВШИЛЖ СЭТГЭГДЭЛЭЭ БИЧИЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ САЙН САЙХАН БОЛЧИХ ЮМ УУ.
2019/01/25 150.129.142.50
Azaa
Baigaadaa CETGEL XANGALUUN BISH L BNA XULGAI XIIX YUM VLDJEE KKKKKK
2019/01/25 122.201.21.115
Ecvi
Manai ulc chin udam damjdag ,,,,,,xaant,,,,,,, zasaglaltai boloxoo doxloo cham shig shiree candaltaigaa zuuralddag XXI ZUUNII nvvree barcan gar bxgviee XANAJ AMIDAR
2019/01/25 122.201.21.115
Иргэд
Хүүхдүүдийг хуурч байгаад нугаслахаа мэдэх байлгүй. Чуулган шийдсэн ч цэцээр ороод эргээд ажилдаа орох арга ч сэдсэн байж болох. Эби, Ми 2-ын арга залийг Монгол хүн гүйцэхгүй дээ!!!
2019/01/25 103.26.195.90
Шууданч
Санаатай санаагүй боорлосон олонд хуулийн цагаан зураасыг баллуурдуулах боломж олголгүй өдийг хүрсэнд монголчуудын өмнөөс баярлалаа. Хэзээ нэг цагт бүгд баярлалаа гэх байлгүй дээ...
2019/01/25 202.21.125.130
Ариунбаатар
М.ЭНХБОЛДЫГ ДЭМЖИНЭ. ДЭМЖСЭЭР Ч ИРСЭН. ДЭМЖИХ Ч БОЛНО. ЯМАГТ ДЭМЖИНЭ М.Энхболд хүчтэй улс төрч. Унагаах гэж янз бүрээр л үзэж байна. Эхлээд 40 гишүүн ажил хаялаа,....
2019/01/25 66.181.187.88
Ариунбаатар
М.ЭНХБОЛДЫГ ДЭМЖИНЭ. ДЭМЖСЭЭР Ч ИРСЭН. ДЭМЖИХ Ч БОЛНО. ЯМАГТ ДЭМЖИНЭ М.Энхболд хүчтэй улс төрч. Унагаах гэж янз бүрээр л үзэж байна. Эхлээд 40 гишүүн ажил хаялаа....
2019/01/25 66.181.187.88
Я
ёоо ичихгүй улаан цайм тэртээ тэргүй хөөгдөх болохоор би албан тушаалтайгаа зууралдаад байгаа юм байхгүй гэж яаж хэлж чадаж байнаа.
2019/01/25 124.158.88.8
н
ганц зөв үг амнаасаа унагаа юу...
2019/01/25 202.179.31.110
zail
duugai zail chiii
2019/01/25 172.58.67.236
Баагий
Цагаан сараас наана бол гээд тоглоод байна даа. Хурлаар ороод асуудлыг шийдвэрлэхэд урвагчид гэж бас аймаар гишууд байж магадгуй.
2019/01/25 59.153.114.194