8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн: Хадаг бариад сайд болооч гэж гуйсан ч миний бие тийм зүйлийг хүсэхгүй

2016-03-01 10:36:00

Өдөр ирэх бүр энэ сэдэв улам сонирхолтой болж, баяжиж байгаа билээ. Эхнээсээ зарим нэг тойрогт горилогчид, нэр дэвшигчид тодорхой болж эхэлж байна. Саяхан Өвөрхангайд  л гэхэд өвөрмөц хоёр нэр дэвшигчийг сойж байгаа сураг дуулдсан. Тэдний нэг нь Х.Баасансүрэн ламтан.  “Хайрлаарай” дуугаараа олны хүндлэл  хүлээсэн Х.Баасансүрэн лам, ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар нарыг Өвөрхангайгаас “Цагаан жагсаалт”-д багтаан  дэмжинэ гэдгээ МЗХ-ны тэргүүн сошиал ертөнцөд илэрхийлсэн. Тэгвэл Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа

"Сэрэмжлүүлэг. 1. Хадаг бариад сайд болооч гэж гуйсан ч миний бие тийм зүйлийг хүсэхгүй. Тэгээд ч хийж чадах ажил биш. Их хуралд нэр дэвжинэ гэдэг ор үндэсгүй худал мэдээлэл юм.

2. Мөн Twitter хаяг ашиглаж үзээгүй болно.

3. https://www.facebook.com/Baasan.Erdenezuumonastery/ Үүнээс өөр face book хаяг байхгүй. Энэ хаягаа өөрөө хөтөлдөг. Өөр хаягуудаар миний нэрийг ашиглан хүнээс мөнгө авсан тохиолдлууд гарсан учир сэрэмжлүүлж байна" гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment